Улстөр нийгэм
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
04 дүгээр сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно.
- Байнгын хорооны даргыг сонгох тухай;
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар”.
Улстөр нийгэм
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Улстөр нийгэм
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан болов
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцэв.
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцлов.
-
Цаг үе2023/04/21
ЭЗХЯ: БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
-
Цаг үе2020/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2022/02/18
О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
-
Улстөр нийгэм2024/10/07
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна...
