Улстөр нийгэм
Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ

Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа.
Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.
Улстөр нийгэм
Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга болон тус хороонд усны шугам сүлжээ барьсан зарим гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Нийт гүйцэтгэгч байгууллагууд, контор, УСУГ-тай хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл хэллээ.
Нийслэлээс Яармаг орчимд зарим хотхон, хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд 2024 оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчлүүлсэн. Энэхүү шугамын эх үүсвэрээс Яармаг орчмын 500 гаруй барилга байгууламж цэвэр усаа авч хэрэглэдэг буюу цэвэр усны төв магистрал шугамыг шинэчилсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй юм. Учир нь Яармагт барилга барьж буй ААН, компаниуд, орон сууцны конторууд, хариуцагч байгууллагууд нь өөрсдийн дотоодын буюу төв магистрал руу холбогддог салбар шугам сүлжээгээ стандартын бус зэвтэй хоолойгоор хийсэн тохиолдол элбэг байсан. Тиймээс хуучин стандарт хангаагүй шугам сүлжээгээ зэв үүсгэхгүй материалаар шинэчлэхийг нийслэлээс удаа дараа шаардаж, хүсэлт тавьсан.
Барилгын компаниуд шаардлагыг бүрэн биелүүлээгүй учраас хотын дарга Х.Нямбаатар зэвтэй шугам сүлжээгээ шинэчлэх төлөвлөгөө батлуулах, заасан хугацаанд шугам сүлжээгээ солихгүй бол барилгын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Улстөр нийгэм
"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө

Улстөр нийгэм
Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянан дүн шинжилгээ хийж, Эрчим хүчний яаманд 7 асуудал бүхий зөвлөмж хүргүүллээ.
Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд төрийн байгууллагын нийт 951 албан тушаалтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр цахим болон танхимын сургалтыг зохион байгууллаа гэж АТГ-аас мэдээллээ.