Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжжүүлэхээр болов.

Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөж, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулан малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг нь харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон журамлажээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдан, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66,5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая хонин толгой болж байгаа нь өдгөө  бэлчээрийн даацаас 25,4 сая толгойгоор хэтрээд байгаа юм.

Иймд Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон мал, аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг нь харгалзан шалгаруулалт явуулахаар журамд өөрчлөлт оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ

Огноо:

,

"Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд,

Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна. Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг.

“Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үр дүнд төрийн өмчит компанийн реформын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн SDG Impact Standards буюу Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартыг Төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
 
Төрийн өмчит компаниуд эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлснээр нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтууддаа хүрэх нөхцөл бүрдэнэ.
 
Матилда Димовска мөн хөгжлийн AGENDA 2.0 буюу ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт, хиймэл оюуны шилжилтийн хүрээнд Монгол Улсын засгийн газартай улам нягт хамтран ажиллахдаа итгэлтэй буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг байх тогтолцоо руу шилжинэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Сагил, Давст, Түргэн суманд ажиллаж, “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав.

Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг УИХ-ын дарга тодотгов. Товчхондоо, хүний хөгжлийг ямагт төрийн бодлогын өмнө тавьж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг байхын зэрэгцээ иргэний эрх, эрх чөлөөг хангасан XXI зууны үзэл баримтлалд нийцсэн байхад анхаарна гэлээ.

Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмуудын зохистой харьцаа алдагдаж, хуулиас давсан олон журмаас үүдэж хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал газар авч байгааг өдөр тутам тохиолддог олон асуудлын жишээтэй холбон тайлбарласан юм.

Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлуудыг тодотголоо.

Алслагдсан аймаг сумдын иргэдийн хувьд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх зэрэг асуудлыг хөндөн санал хэлж байлаа.

Сагил сумын иргэдийн зүгээс хот суурин руу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр залуу малчдын залгамж халаа алдагдаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлж байв.

Харин Давст сумын иргэд, олон нийт Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлбэл бизнесийн орчин, худалдааны зах зээлээ тэлэх боломжтой гэдэгт санал нэгтэй байлаа.

Түүнчлэн малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих саналыг уламжилсан юм. Малчдын зүгээс малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Увс аймгийн Түргэн сумын хэмжээнд нийт 33 хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс одоогоор 23 хоршооны 60 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдаж, санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг орон нутгийн удирдлагууд танилцууллаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Увс аймгийн сумдаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох