Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2021 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 27-нд төв болон говийн аймгуудын нутгаар аагим халж, 28-29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийслэлд гал түймрийн 94 дуудлага бүртгэгджээ

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны  гурав, гал түймрийн 94 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 43 иргэний аюулгүй байдлыг хангаж 7,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Зуслангийн бүсэд айл өрхүүд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнхжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна

Огноо:

,

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Ой мод, өвс ихтэй газраар аялах, амрах үедээ хачигт хазуулахаас сэргийлж, цайвар өнгийн, битүү хувцас өмсөөрэй. 
 
2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгаарай. Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох