Улстөр нийгэм
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж, Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгав.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.07.02 хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.07.02/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Төсвийн байнгын хороо |
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
17.00 |
“Их засаг” |
Улстөр нийгэм
Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гаргаж нээлттэй өгөгдлийн санд байршуулан мэдээлэн, сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн юм.
Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар хуульчилсан.
Түүнчлэн хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийн цахим хуудастаа хайт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.