Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нүүрс тээврийн машинууд хилээр ачаа тээвэрлэж орж ирдэг боллоо

Огноо:

,

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчихээд хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн” гэлээ.  

Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. 

Тус үзэсгэлэнд 100 гаруй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-ийг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэн худалдаа нь

- Тэди, Анкор төв

- Их Наяд худалдааны төв,

- Мишээл Экспо гэсэн 3 байршилд зохион байгуулагдаж байна.

Иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, Анкор төв, Их Наяд худалдааны төв, Мишээл Экспод зочлох боломжтой юм. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.

“Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Найдвартай байдлыг хангах үүднээс түлшээр ажилладаг генераторыг мөн тавьжээ.

Хотхоны дулаан хангамжийн хүчин чадал:

  • 15 мВт хүчин чадалтай хийн халаагуур;
  • 36 мВт хүчин чадалтай агаарын дулааны насос;
  • 2 мВт хүчин чадалтай цахилгаан халаагуураас бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсад анх удаа “Неосити” ХХК-ийн хамт олон "heat pump", хий, цахилгаан болон түлшээр ажилладаг генераторын нөөцөөр дулаанаа шийдэж байгаагаараа онцлогтой.

Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай, хүйтэн хот. Тиймээс дулааны эх үүсвэр дутагдалтай байдаг. Бид улсдаа энэ системийг амжилттай нэвтрүүлсэн компанийн технологийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар дулаанаа шийдэж байгаа сайн жишээ юм. Ийнхүү бодит туршлага бүтээж байгаа ААН, компаниудын залуусаас туршлага судалж, Улаанбаатар хотын дулааныг шийдэх, гаргалгаа технологи дээр хамтран ажиллана” гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Огноо:

,

Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.

Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.

Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе6 цаг 51 минут

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд таср...

Цаг үе6 цаг 54 минут

Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Улстөр нийгэм7 цаг 1 минут

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд х...

Цаг үе7 цаг 5 минут

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрд...

Шударга мэдээ7 цаг 8 минут

“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг...

Цаг үе7 цаг 13 минут

Иргэд буцалтгүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж б...

Цаг үе7 цаг 16 минут

АI хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ

Улстөр нийгэм7 цаг 21 минут

Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх ...

Цаг үе7 цаг 25 минут

Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техн...

Үзэл бодол7 цаг 28 минут

Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борл...

Санал болгох