Шударга мэдээ
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж, “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах” сургалтыг зохион байгуулж байна.
Ажлын хэсэг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Шударга мэдээ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Шударга мэдээ
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.
Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улстөр нийгэм2021/03/04
ЗГ: “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталл...
-
Урлаг спорт2020/06/18
“Фитнесс эженси” шинэ стандартыг бий болгох зорилготой ажиллаж байна...
-
Цаг үе2021/09/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Цаг үе2021/08/23
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд