Үзэл бодол
Иргэд газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай уулзахаар хүсэлт гаргасан иргэд нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцны асуудлаар гомдол гаргасан юм. Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцуудыг олноор барьж байгуулан, иргэдэд худалдаалж байгаа төдийгүй ингэхдээ байгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа талаар мэдэгдэв. Энэхүү гомдол мэдээллийг ойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр уулзалтад ирсэн байлаа.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон боловч иргэд болон барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч байна. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байв.
Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нэг бүрчлэн сонсож, шийдвэрлэх боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд үүрэг болгов. Нийслэл болоод дүүргийн зүгээс шийдвэрлэсэн хэдий ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалан шийдэгдээгүй асуудал ч байдаг. Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бас давхар бодолцож шийдвэр гаргаж байхыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.
-
Улстөр нийгэм2020/01/10
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэ...
-
Цаг үе2023/02/28
“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна...
-
Улстөр нийгэм2022/12/09
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Цаг үе2023/05/31
“Эрүүл мэндийн үзүүлэлт-2022”-ыг танилцууллаа