Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Огноо:

,

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д дөрвөн төрлийн 100 гаруй мод тарилаа. Мөн нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 3000 орчим модыг эдгээр өдөр тарихаар төлөвлөсөн юм. 
 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Мод тарина гэдэг үрсэлгээг газрын хөрсөнд суулгаад орхихын нэр биш. Гол нь түүнийгээ арчилж, тордон ургуулах нь чухал. Монгол Улсын иргэн бүр мод тарих үйлсэд идэвхтэй оролцон, Монгол орноо ногоорууж, эдийн засгаа солонгоруулах чиглэлээр хүч нэмэн зүтгэж байна” гэлээ. 

Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул уг хүрээлэнд тарьж, суулгасан модны ургалтад 100 хувь баталгаа өгөх болно гэдгийг онцоллоо. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна

Огноо:

,

Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан юм.

Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ

Огноо:

,

Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл хяналтыг хийж байна.

Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас зургаа, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас зургаа, нийслэлийн Байгаль орчны газраас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч багтаж байгаа юм.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийт 24 албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллана.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох