Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Огноо:

,

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний урамшууллын эзэд 2021.11.16-ны өдөр тодорсон юм.



Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо. 
  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Цайз” тооцооны төвийн харилцагч С.Эрдэнэсүрэн;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Чингэлтэй дүүрэг” салбарын харилцагч В.Баасанжав;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Хэнтий аймгийн “Хурх” тооцооны төвийн харилцагч Б.Ренчинмядаг;
  • Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны “Хан-Уул дүүрэг” салбарын харилцагч Д.Найдансүрэн;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч Р.Бадамгарав;
  • Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны “Сонгинохайрхан дүүрэг” салбарын харилцагч Э.Туул нар тус тус тодорлоо.

Урамшууллын эздийг Төрийн банк үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн баярын өдөр буюу 2021.11.23-ны Мягмар гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Р.Бадамгарав: Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Төрийн банкны нийт хамт олонд 12 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
  



“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.11.29-ний өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай. 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм. 

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Өнөөдөр зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 02-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нар 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээлэл өгөв.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсынхаа нийт хүүхдүүд багачуудад ирэх ням гарагт тохиох хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн дэвшүүлэв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенцын “...тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг...” гэдэг зарчмыг удирдлага болгон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүүхдийн хөгжлийн асуудлыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад даатгах биш, хүүхдийг хувь хүн болгох чиглэлээр олон талыг нь дэмжин хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хичээлээс гадуур хэрэгжүүлэх, мөн хүүхдийн урлаг, спортын авьяас, ур чадварыг нээх, хөгжүүлэх үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд бүх нийтийн оролцоо хамгийн чухал гэдгийг М.Бадамсүрэн гишүүн онцлоод “Төсөл батлагдсанаар хүүхдийн хөгжлийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчид төрийн байгууллага, орон нутгийн байгууллагатайгаа хамтран ажиллах шаардлагатай болно. Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн асуудлыг бүх түвшиндээ чухалчлан анхаарч, бие даасан хуультай болгох нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. М.Бадамсүрэн гишүүн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеийнхээ туршлага, тус аймагт гурав дахь жилдээ амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнд үндэслэн, сайн туршлагыг улс орон даяар хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хүүхдийн асуудал Монгол Улсад тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг болохыг мэдээллийнхээ эхэнд дурдсан. Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн бол 1996 онд Хүүхдийн эрхийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан, 2016 онд шинэчлэн баталсан, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд баталсан нь  парламент хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, сайжруулж, цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж, шинэчилж байдгийн илрэл хэмээв. Үргэлжлүүлэн тэрбээр "Хүүхдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ хөгжил, оролцоог нь дэмжих нь чухал. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлж, нийтээр хэрэгжүүлэхийн тулд бие даасан хууль батлах нь зүйтэй гэж бид үзсэн. Дорнод аймгийн сайн туршлага, онол, практикийн судалгаанд үндэслэн, хүн амын 40 орчим хувийг эзэлж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжих асуудлыг улс орон даяараа анхаарах нь ёстой” гэв. Аливаа хуулийг батлах нь нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах нь хамгийн чухал хэмээн Ц.Идэрбат гишүүн хэлээд, энэхүү хуулийн төслийг амьдралд нийцтэй, хэрэгжих бүрэн боломжтой байхыг тооцож тун нухацтай боловсруулсан талаараа мэдээлэл өгөв. Хүүхдүүд сурах эрхийнхээ хамт хөгжих бололцоог нь дэмжихийг насанд хүрэгчдээс, нийгмээс хүсдэг хэмээгээд энэ хэрэгцээ, шаардлагыг нь хангах зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд нээж өгснөөр улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг хүүхдийн хөгжлийг дэмжихэд хуваарилах боломж бүрдэх ач холбогдолтойг тодотгосон юм.



Хүүхэд бол улс орны ирээдүй, үнэт зүйл, баялаг гэдгийг тооцож тэднийгээ зөв зохистой мэдлэг, мэдээллээр хангаж, хөгжүүлэх, улмаар нийгэмтэйгээ харилцах төрөл бүрийн чадварыг сургах нь чухал гэдгийг Д.Ганмаа гишүүн хэлсэн. Хүүхдүүдэд зөв мэдээлэл хүргэж, зөв дадалтай болгон хүмүүжүүлснээр гэр бүлд нөлөөлөх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд эерэг үр нөлөө бий болгох боломжтойг жишээ дурдан тайлбарласан. Хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Бидний санаачилсан хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэн тохиолдолд монгол хүүхэд бүр хөгжих тэгш боломжоор хангагдаж, өндөр хөгжилтэй улс орнуудын хүүхэд багачуудтай адил зөв мэдлэг, мэдээллийг авах боломжтой болно. Хүүхдийн хөгжилд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлснээр нийгэмд олон эерэг үр нөлөө бий болдог. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон  зарласан, тэгвэл Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг парламент баталвал цаг үеэ олсон төрийн оновчтой шийдвэр болох юм” гэлээ.

Аливаа нийгмийн цөм нь хүүхдийн хөгжил, боловсрол байдгийг Г.Лувсанжамц гишүүн тэмдэглэв. Нийслэл, орон нутгийн захиргаа, нийгмийн бүх түвшиндээ хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна хөгжлийг нь дэмжих ёстойг онцлоод “Цаашдаа төсөв, улсын хөгжлийн төлөвлөгөөгөө зам гүүр барихад бус хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлд төлөвлөж байх нь зохистой. Төрийн бодлогын төвд хүн байх ёстой. Энэ зарчмын байр суурийнхаа дагуу хуулийн төслийг хамтран боловсрууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр хүүхдүүдээ чихэр, жимсээр дайлаад өнгөрүүлэх биш, эрхийг нь хамгаалж чадаж байгаа юу, хөгжүүлэхэд нь гар бие оролцож чадаж байна уу гэдгээ бодож, дүгнэдэг байх нь зүйтэй. Монгол Улс бол хүүхэд, залуучуудын улс. Хүнээ, хүүхдээ хөгжүүлж байж бидэнд улсын хөгжлийг ярих боломж бүрдэнэ гэдгийг ойлгож, гэр бүл төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, нийтээрээ хүүхдийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих үүрэгтэй гэдгээ цаг ямагт санаж байх ёстой” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх мэдээллээ танилцуулсны дараа хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм11 цаг 49 минут

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын с...

Цаг үе11 цаг 51 минут

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 ...

Шударга мэдээ11 цаг 55 минут

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улстөр нийгэм12 цаг 8 минут

Өнөөдөр зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Улстөр нийгэм13 цагын өмнө

УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг...

Улстөр нийгэм13 цаг 7 минут

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад тө...

Улстөр нийгэм13 цаг 19 минут

УИХ: Чуулганы нэгсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэ...

Цаг үе13 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Цаг үе13 цаг 37 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Цаг үе13 цаг 48 минут

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

Санал болгох