Цаг үе
Цахим орчинд “Зөвийг түгээе” аян эхэллээ
Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “Зөвийг түгээе” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна.

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдах уг арга хэмжээ нь одоогоос яг 1 жилийн өмнө өрнөж байсан “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуус, эцэг эх, олон нийтийг илүү мэдлэг мэдээлэлжүүлэх, зааж сургах, арга замыг нээх, сурталчлан таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” мэдлэг чадварыг олгоход чиглэж байгаагаараа онцлогтой.
“Зөвийг түгээе” арга хэмжээний хүрээнд анхааруулан сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан контент, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон ТББ-тай хамтран их дээд сургууль, ЕБС-иудад өдөрлөг, сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

Манай Улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрсэн нь сүүлийн 3 жилд дунджаар 17.5 хувиар өссөн байна. Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 51,7 хувь нь өсвөр насны хүүхэд залуус байгаа /0-20 нас/ бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн Фэйсбүүкийн хэрэглэгчид байна.
Хүүхдүүдийн интернет хэрэглээ маш өндөр байгаагийн цаана тэд цахим орчинд зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хэрэглэх, олон нийтийн ухуулга сурталчилгаа, мэдлэг мэдээллийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хослуулан авч хэрэглэж байна гэж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас мэдээллээ.
Цаг үе
Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
Цаг үе
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Цаг үе
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн талаар хэвлэлийн хурал 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.
Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.
Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.
-
Улстөр нийгэм2022/12/07
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгуулав
-
Цаг үе2026/07/30
Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима мужийн удир...
-
Цаг үе2021/05/27
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 56, явуулын нэг цэг ажиллана
-
Цаг үе2023/01/09
Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байхыг зөв...


