Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно. Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ.  

Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм. Манай улсын баг тамирчид анх “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпийн наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахим уулзалт хийлээ.

Бүлгийн дарга О.Саранчулуун уулзалтын эхэнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Израил Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өндөр, дээд түвшинд болон яам, агентлагийн түвшинд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Түүнчлэн хууль тогтоох байгууллага болон парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болдог бөгөөд цаашид Израил Улстай хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрчим хүч, технологи, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов.

Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс хоёр талын парламентын бүлэг хоорондын анхны танилцах уулзалт амжилттай болсныг сайшааж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын хооронд болон Улаанбаатар, Тель Авив хотноо зохион байгуулагдах олон улсын хурал чуулганд Израилын тал идэвхтэй оролцоход бүлгийн даргын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээрбайгаа гэдгийг онцлов.

Уулзалтаар хоёр улсын академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтынажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийн дэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийнерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын ИхХурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон, Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдсон байна.

Иймд уг асуудлыг буюу оролцсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо. Мөн хяналт шалгалтын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, Засгийн газрын эдгээр тогтоолыг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсад учруулсан хохирлыг нэхэмжлэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 46 минут

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэл...

Цаг үе10 цаг 54 минут

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар...

Улстөр нийгэм10 цаг 57 минут

Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Улстөр нийгэм11 цаг 3 минут

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Улстөр нийгэм11 цаг 11 минут

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ...

Шударга мэдээ11 цаг 22 минут

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах,...

Улстөр нийгэм11 цаг 27 минут

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх м...

Улстөр нийгэм11 цаг 30 минут

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж а...

Улстөр нийгэм11 цаг 33 минут

Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах...

Улстөр нийгэм2026/02/11

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ...

Санал болгох