Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллалаа

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж  шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын аруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна.

Харин тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны  санхүүжилтээр Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж байна. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.

Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-н гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж багц 2 дугаар хэсгийн /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам/ гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай  2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.

Арж капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ,  хоёрдугаар хэсгийн ажлын  гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Гэрээ байгуулснаас хойш 3,9 км асфальтбетон, 9,5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа.

Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй Жунмей инженеринг групп ХХК-ийн  ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  

Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.

Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өмнө нь баруун таван аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт ажилласан бол өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэлэв.

Олон орны төрийн тэргүүн, хаан айлчлан ирж, гадаад харилцаа шинэ шатанд гарахын хэрээр улсын нэр хүнд олон улсад өсөн бэхжиж, түүх, соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэлээ.

 

 

Баянзүрх дүүрэг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, томоохон эмнэлэг, их сургууль, аж ахуйн нэгж, зах, худалдааны төв, түүх, соёлын дурсгал, усны ундарга, байгаль, экологийн үзэсгэлэн цогцолсон газар олонтой.

Эдгээртээ түшиглэн хамтын хүч, нэгдсэн зорилго, хариуцлагатай оролцоонд тулгуурлан иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлсэн дүүрэг болох зорилт тавьсныг Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ.

Сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 цэцэрлэг, 2 сургууль, 5 эмнэлэг, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвүүд ашиглалтад орсон.

Мөн 80 гаруй километр авто зам тавьсан нь алслагдсан гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрахад үр дүнгээ өгчээ.

 

 

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна “Экстрем”, “Дарь-Эхийн цэцэрлэгт хүрээлэн”, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” зэрэгт мод тарьж, Мод үржүүлгийн газруудаа байгуулсан байна.

Сүүлийн таван жилд 420,000 ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж чаджээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Сүү” хөтөлбөр, “Эрт илрүүлэг”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр”, “Бидний ирээдүй”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн жил”, “Айл бүрийн хашаанд 10 мод” аян өрнүүлээд байна.

 

 

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсныг дурдлаа.

Удахгүй Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв, Уламжлалт анагаах ухааны үндэсний төв, Сувилахуйн сургалт, судалгааны төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт ид өрнөж, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орох гэж байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 62 нь Баянзүрх дүүргийнх юм.

Эдгээр хүүхэд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улсынхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн зөвлөх багш Намсрайн Маяа, “Маргаашийн одод” цэцэрлэгийн эрхлэгч Лүндэнгийн Бямбаахүү, Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Борын Эрдэнэчимэг нарт Гавьяат багш, “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, хүүхдийн эмч Товуудоржийн Аваргад Хүний гавьяат эмч, “Хүрэн цаст” мал эмнэлгийн захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор Далхын Дэлэгнямд Гавьяат мал зүйч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо

Огноо:

,

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, эрчим хүчний салбарын бодлого, зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улс эрчим хүчний асар их нөөц боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж байгаа нь анхаарах асуудал хэвээр байгааг дурдсан. Иймээс импортын хараат байдлыг бууруулж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодоос хангах нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой чухал зорилт гэдгийг онцлов.

Мөн УИХ-ын 2025 оны 119 дүгээр тогтоолын хүрээнд айл өрхүүд 20 кВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулж, төвийн сүлжээнд холбогдон илүүдэл эрчим хүчээ борлуулах боломж бүрдсэн талаар танилцуулсан байна. Ингэснээр иргэд зөвхөн хэрэглэгч биш, мөн эрчим хүч үйлдвэрлэгч болж, өрхийн орлого болон улсын эрчим хүчний системд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэхийг онцолжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Мянгад суманд 19.8 мегаваттын нарны цахилгаан станц, 4 мегаватт хүчин чадалтай, 8 мегаватт.цагийн батарей хуримтлуурын систем байгуулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлснийг мэдээллээ. Цаашид баруун бүсэд нийтдээ 115 мегаваттын нарны цахилгаан станц, 65 мегаватт хүчин чадалтай, 237 мегаватт.цагийн хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж, цаашдын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болохыг онцлон дурдсан.

“Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлгийг орон даяар цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байгааг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан байна. Тус үзэсгэлэнд нийслэл болон орон нутгийн 20 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Милк фестиваль-2026” болно

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Сүүний салбарт хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх болон тулгамдаж буй арга хэмжээний талаарх уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн холбоод, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

Уулзалтаар сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Милк фестиваль-2026” арга хэмжээний зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Милк фестиваль-2026” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хариуцан байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ5 цаг 6 минут

Трамп Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч "бөмбөг Ираны талд" гэд...

Цаг үе5 цаг 10 минут

COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт з...

Цаг үе5 цаг 22 минут

Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Улстөр нийгэм5 цаг 37 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

Цаг үе5 цаг 40 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе5 цаг 42 минут

Боомтуудыг уртасгасан цагаар ажиллуулж, экспортыг дэмжинэ

Цаг үе6 цагын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Улстөр нийгэм6 цаг 6 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэл...

Цаг үе2026/04/27

Оклахомад хүчтэй хар салхи дайрч, орон сууцнууд сүйдэв

Цаг үе2026/04/27

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна...

Санал болгох