Цаг үе
Энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлохгүй

Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаас Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгов.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгасан.
Мөн төрийн өмчийн лабораториудын шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, нэгдсэн тогтолцоотой болох асуудлыг судалж танилцуулах, буруутай албан хаагчдад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Цаг үе
Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар танилцуулав.
Нийслэлийн Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44937 га талбайтайгаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 24 хувийг хэвээр хадгалж шинэчлэх асуудлыг тусгасан байна. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх арга хэмжээ тусгагдсан. Их тойруу, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын уламжлалт төлөвлөлттэйгөөр хадгалах, түүхэн дурсгалуудад хамгаалалтын зэрэг тогтоох, нийт 177 архитектурын чуулгуудыг хамгаалалтад авахаар тусгаад байна. Тодруулбал,
- Бага тойруугийн архитектурын чуулга 33.7 га,
- Сүхбаатарын талбайн архитектурын чуулга 20.4 га,
- Гандан орчмын архитектурын чуулга 68.5 га,
- Барилгачдын талбайн архитектурын чуулга 20.4 га,
- Тусгаар тогтнолын архитектурын чуулга 4.6 га байна.
2025 оны байдлаар улс, нийслэлийн хамгаалалтад 48 барилга байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 130 дурсгалт барилгыг хамгаалалтад авах шаардлагатай гэж тусгагдсан. Тус ерөнхий төлөвлөгөөг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаад байна. Бага тойруу хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай, 2969 өрхийн 72 орон сууц байна. Эдгээрээс хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй, анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар төлөвлөнө. Хотын хуучин өнгө төрхийг хадгалснаар хойч үедээ хотынхоо соёл, түүхэн өвийг дамжуулж, өвөрмөц төрх, онцлогийг илэрхийлж, иргэдийн түүхээр бахархах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжих зэргээр газар эргэлтэд орж оршин суугчдын амьжиргаа дээшлэх ач холбогдолтой байдаг. Мөн орон нутгийн бизнесүүд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж харж байна. Түүнчлэн дэд бүтцийн хүртээмжтэй хот болон хөгжиж, хүн амын нягтшил тогтворжино. Ногоон байгууламж цэцэрлэг, сургуулийг нэмэгдүүлснээр оршин суугчдын амьдралын чанар дээшилнэ” гэлээ.
Ийн Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэн баталлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2025 оны есдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг үе
"Сайн" картыг хэрэглээнээс хална

-
Шударга мэдээ2024/12/24
Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо
-
Цаг үе2021/09/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/12/07
Оюутнуудыг шинжилгээнд хамруулах хуваарь
-
Улстөр нийгэм2022/10/20
ШӨХТГ-аас торгууль ногдуулсан арилжааны банкууд захиргааны хэргийн шүүхэд хандса...