Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ОХУ-д гарсан аваарын үеэр Монголын эрчим хүчний систем биеэ бүрэн дааж ажиллалаа

Огноо:

,

2022 оны 06 дугаар сарын 23-ны 14:41 цагт ОХУ-ын Буриадын Эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт гал гарсны улмаас ажилд байсан 200 МВт-ын 3 блок аваараар зогссоноос Буриадын 34 суурин газрууд болон Улаан Үүд хот орчмын зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.
 
Энэ тасралтын улмаас Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын хэрэглээний хамт тусдаа гарсан ба системийн давтамж f=49.1 Гц хүрч системийн аваари эсэргүүцэх автомат буюу давтамжаар ачаалал хөнгөлөх автомат төхөөрөмжийн үйлчлэлээр ЦДҮС-ийн Говийн бүсийн салбарт 3 МВт, Улаанбаатарын салбарт 58,5 МВт, Төвийн бүсийн салбарт 1,2 МВт, Хангайн бүсийн салбарт 5,1 МВт, Зүүн өмнөд бүсэд 2 МВт орчим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалж системийн аваараас сэргийлсэн байна.
 
Мөн дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжыг 49,7 -49,9 Гц-ээр барьж ажилласан ба ОХУ талаас схем холболтоо сэргээсний дараа 15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-г залгаж, ОХУ-н эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орж улмаар 15:34 цагт тасархай хэрэглэгчдийг залгажээ.
 
Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-н ЭХС-д аваарийн байдалтай, ОХУ-ын Нэгдсэн системээс Буриадын ЭХС руу өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн шалтгаанаар Монголын ЭХС руу өгөх ЦЭХ-ний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул 16:30 цагт хэрэглэгч хязгаарлах хөтөлбөрийн дагуу ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-н хэрэглэгч хязгаарлаж ажиллалаа.
 
ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын 2 блокыг ажилд залгасан ба 19:44 цагт хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгасанаар Монголын эрчим хүчний систем хэвийн горим ажиллагаандаа шилжин ажиллаж байна.
 
Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй аваараас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Огноо:

,

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.

Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ14 минутын өмнө

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе18 минутын өмнө

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе22 минутын өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе26 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе35 минутын өмнө

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе39 минутын өмнө

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм46 минутын өмнө

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Цаг үе2026/07/31

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Санал болгох