Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 12. Сугар гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Цаг үе2019/10/15
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Цаг үе2025/05/01
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавд...
-
Улстөр нийгэм2024/06/18
Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ
-
Шударга мэдээ2021/12/03
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
