Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа  зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.

Азийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Монголын уламжлалт соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэгч ардын авьяастнууд, Монгол нутгийг минь зорьж ирсэн Азийн ардын урлагийн уран бүтээлчид, зочид, төлөөлөгчдөд Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” хэмээн тодорхойлсон гэдгийг тэмдэглэлээ.

Үндэсний хэл бичиг, түүх, уламжлалт ёс заншил,  өв соёл, урлаг бол улс орны оршин тогтнох дархлаа бөгөөд даяаршлын түрлэгийн энэ үед бусдаас ялгарахонцлог болох юм. Иймд Монгол Улсын Засгийн газар энэ наадмыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулж, Монголын болон Азийн ахуй, соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулахад онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ардын урлагийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож байгаа төр, олон нийтийн болон олон улсын байгуулага хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ их наадам бол ард иргэдээ "Соён гэгээрүүлэх” аяны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Огноо:

,

2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3" төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.

Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох