Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Огноо:

,

Аргын тооллын наймдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 4. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав

Огноо:

,

Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.

АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.

Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.

Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.

Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.

Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.

Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.

Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.

iaac

iaac

iaac

iaac

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Огноо:

,

“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ. 

Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.

Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 48 минут

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Шударга мэдээ18 цаг 51 минут

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Цаг үе18 цаг 55 минут

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэ...

Улстөр нийгэм19 цаг 17 минут

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан стан...

Улстөр нийгэм19 цаг 23 минут

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Улстөр нийгэм19 цаг 29 минут

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг ө...

Улстөр нийгэм2026/10/27

УИХ-ын зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад айлчиллаа

Урлаг спорт2026/10/27

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд ...

Улстөр нийгэм2026/10/27

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг да...

Улстөр нийгэм2026/10/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагв...

Санал болгох