Урлаг спорт
Т.Ариунаа “Тэнгэр Белла шиг л бай” гэв
НҮБ-ийн элч дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа 2019 оны 11 дүгээр сарын 08-нд “Тэнгэр шиг бай” тоглолтоороо фенүүдтэйгээ эргэн уулзах гэж байна. Тоглолтонд зориулсан постерууд дуучин бүсгүйн гандан бууршгүй шинжийг бэлхнээ илтгэнэ.
Эмэгтэй дуучдын хувцаслалтын тухайд үзэгчдийн сонжсон харцнаас гадуур өнгөрнө гэж хэзээ ч байхгүй. Ганган, дэгжин хатагтай Ариунаа хичнээн дүр төрхийг илтгэж, хэдэн янзаар хувирахыг хэн ч таашгүй. Аливаад хариуцлагатай, урлагийн тайзны соёлд гүн хүндэтгэлтэй ханддаг түүний хувьд хамгийн эхний бэлтгэл “ажил” гэвэл гоо үзэмжээ илүү торджээ. 50 насны босго давсан ч толиотой сайхан харагддаг бүсгүйн нууц нь “Тэнгэр белла бьюти” салон юм.
Тэрбээр “Тэнгэр белла бьюти” салоныг сонгон үйлчлүүлж, гоо сайхны мэсгүй үйлчилгээг сонгосноор 30 настай бүсгүй шиг цэл залуу харагдах болсон. “Тэнгэр шиг бай” тоглолтын эзэн маань тэнгэрлэг гоо сайхнаа тус салоны чадварлаг гоо сайханчид, 2019 оны дэвшилтэт тоног төхөөрөмжинд даатгаад байна. Т.Ариунаа “Тэнгэр белла бьюти” салоны энэ оны нүүр царай юм. “Тэнгэр беллад би 200 хувь сэтгэл хангалуун байна” гэж тус салоны тухай ам алдсан удаатай.
Урлаг спорт
Б.Баярцэцэгийн амьд тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд АСА аренад болно
Урлаг спорт
Дуучин Б.Баярцэцэгийн хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтын тов гарлаа
Дуучин Б.Баярцэцэг өөрийн хит дуунууд болон шинээр туурвисан уран бүтээлүүдээ амьд хөгжимтэйгөөр зөвхөн Танд зориулна. Нэгэн гайхамшигтай үдшийг Танд бэлэглэхээр TJ international продюсер центр, D Light, Shoppy хамтран ажиллаж байна. Эрхэмсэг бүсгүй Та гэр бүлийн хамт энэ гайхалтай тоглолтод заавал морилоорой.
Урлаг спорт
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид болон ахмад тамирчид, 1700 хүртэл болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулав. Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2024/11/29
УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд БНТУ-ын Үндэсний Их Хурлын тө...
-
Шударга мэдээ2019/06/20
Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх үүргийг холбогдох ...
-
Цаг үе2019/07/30
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2024/10/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ