Цаг үе
“Код-9” үзүүлэх сургалт зохион байгуулагдав
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, "Чингис хаан" ОУНБ-тай хамтран "Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал КОД-9" бүрэн хэмжээний үзүүлэх сургуулилтыг өнөөдөр /2019.11.05/ зохион байгууллаа. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдвар тархан дамжихаас урьдчилан сэргийлэх, халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг "Чингис хаан" нисэх буудалд шуурхай зохион байгуулах, хилийн хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, бэлэн байдлыг хангах, мэдээлэл солилцох зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
Өвчний сэжигтэй зорчигч байгаа тухай агаарын хөлгөөс урьдчилан мэдээлэл ирэх, агаарын хөлөг буусны дараа хаалга нээгдэх үед нисэх бүрэлдэхүүнээс мэдээлэл ирэх, зорчигч буух явцад термокамерийн хяналтаар болон эрүүл мэндийн тодорхойлолтоор сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өвчтөнийг тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчлөл илэрсэнтэй холбогдуулан тус аймгаас ирж буй нислэгийн үеэр Код-9 зарлаж байсан юм.
Энэ удаагийн үзүүлэх сургуулилтаар олон улсын нислэгээр ирж буй гадаадын иргэн онгоцонд суусны дараа халуурч, бөөлжсөн гэсэн өгөгдлийн дагуу КОД-9 зарлаж, өвчтэй зорчигчийг тусгаарлах, бусад зорчигчдод тандалт хийх зэргээр иж бүрэн сургуулилт хийж байгаагаараа онцлог юм. Эбола вирусийн халдвараар Бүгд найрамдах ардчилсан Конго улсад гэхэд 3227 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2154 хүн нас бараад байгаа аж гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


