Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө

Огноо:

,

Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж. Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур амьсгал халуухан байгаа ч баярын хурлаа хийж, шинэ оны, шинэ жилийн баяраа тэмдэглэж буй олон зуун байгууллага байгаа учраас хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг манай сайт бэлтгэлээ.

1. Хоолны чанар хамгийн чухал

- Аливаа шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хоолны амт, чанар маш чухал. Тэр тусмаа шингэц сайтай, хэтэрхий шарсан хуурсан биш хоол сонгох нь нэн чухал. Мөн нэг төрлийн хүнд хоол сонгохоос аль болох зайлсхийх ёстой бөгөөд үхрийн мах, гахайн мах сонгох нь зохимжгүй. Стейк сонгосон бол нөгөө хоол нь маш шингэцтэй хоол байх хэрэгтэй. Тухайлбал, шингэц сайтай тахианы махыг хоолныхоо аль нэг сонголтдоо оруулахаа мартав.

2. Рестораны зохион байгуулалт

- Олон хүн, цөөн хүнтэй баяр тэмдэглэхээс үл хамааран баярын үйл ажиллагааг урамгүй болгодог зүйл бол том хана. Баганы ойр орчимд харагдах орчин муутай газар суусан хүмүүс сэтгэл дундуур гардаг учраас хүн нэг бүрийн хүсэл таашаалын төлөө том цэлгэр, үзэгдэх орчин сайтай ресторан сонгох нь чухал.

3. Шартах вий, согтох вий

- Хэдэн зуун хүнийг мэдээж хянаж суух ямар ч боломжгүй. Тэр дунд уух хүн байна, уухгүй хүн ч байна. Тиймээс чи заавал уух ёстой, ширээн дээр байгаа бүх зүйлийг амсах ёстой гэсэн бүдүүлэг хандлага хоцрогджээ. Уух нь өөрөө маш том соёл болсон учраас хэрэглээндээ тохируулж хэрэглэж сурахыг зөвлөе. Тэр тусмаа “Уухын өмнө нэг. Уусны дараа нэг” уриатай кондишн хэрэглэж сурахыг зөвлөж байна. Шинэ жил зохион байгуулагч нар ч ширээн дээр 1-2 ширхэгийг тавьчихад гэмгүй. Хамт олны уур амьсгалыг ч эерүүлнэ гээд л бод. БНСУ-ын шарталт эмчлэх бэлдмэл нь 2014 оноос хойш дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2018 онд орж ирснээс хойш хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шилдэг бүтээгдэхүүн болон хувирчээ. Архинаас үүссэн хордлогыг бүрэн тайлж чаддаг шидэт ундааг уухын өмнө, уусныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдолд тэр өдрийн нандин дурсамжаа бүрэн санахаас гадна, маргааш нь ч ажлаа алдахгүй, хордлогод орохгүйгээр ажилдаа очиж чадах билээ.

4. Уусан бол жолоо бүү барь

- Хэрвээ та шинэ жилдээ очоод ууна гэж бодож байгаа бол машинаа яг одоо гэртээ эсвэл ажлынхаа гадна орхи. Уугаагүй нэгнийхээ машинд дайгдах, эсвэл дуудлагын такси дуудаж үйлчлүүлээрэй. Та утсандаа ердөө UBcab аппликейшн суулгахад л болчихно. Ганц товчлуур дараад л таны хаана байгаа газар найдвартай, дулаан, тохиолог цэвэрхэн машин очих учраас уучихаад машин барьж өөрийгөө болон өрөөлийг битгий эрсдэлд оруулаарай. Зайлшгүй шаардлагаар машин бариад очоод уучихсан бол эрүүл бас жолооч хүнд түлхүүрээ шилжүүлэх, эсвэл дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй.

5. Хэт олон төрлийн зүйл идэж, уухаас зайлсхийх

- Мэдээж шинэ жилийн баярын ширээ учраас чихэр, жимс, хоол, салат, ус ундаа гээд маш олон төрлийн зүйл бий. Тэр тусмаа архи согтууруулах ундаа олон төрлөөр байгаа. Тэглээ гээд тэр бүхнийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. Та зөвхөн өөрөө хэрэглэдэг зүйлээ дагнаж хэрэглэснээр хоолны болон архины хордлого гэх мэт олон эрсдэлээс өөрийгөө хамгаална. Тиймээс архи уусан бол түүнийгээ дагнах. Пиво бол пивогоо л уух нь нэн чухал. Дахиад сануулахад кондишн цүнхлэхээ мартав аа.

6. Хэтэрхий олон үзүүлбэр, эсвэл хэт үзэх зүйлгүй шинэ жил уйтгартай

- Хамт олны уур амьсгалыг халуун дулаан болгох хамгийн шилдэг арга бол хөгжөөнт тоглоом болон ажилчин, албан хаагчид өөрсдөө шинэ жилийнхээ нэг хэсэг байх явдал. Ширээ дүүрэн суулгачихаад л таних, танихгүй олон дуучин дуулуулсаар тараачихвал хэтэрхий уйтгартай. Тиймээс гоёлын даашинзтай, костьюм өмссөн хүмүүст ямар тоглоом тоглуулахаа бодох л ёстой. Хэт олон дарга нар ээлжлээд үг хэлээд дуучид байхгүй бол мөн л уйтгартай. Ерөөс хүн өөрөө амьд харилцааг хүсэж байдаг учраас нас, насны онцлогт нь тохируулан дуу сонгохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бол хамгийн бээст байх болно шүү.

7. Стори, бичлэг хэзээ хаана хийх мэдрэмж маш чухал

- Бүжгийн талбайд хөлөрчихсөн, яг өөрийнхөөрөө доргиж байсан стори, бичлэгээ маргааш хэн нэгний утас, эсвэл олон нийтийн сүлжээнээс олж харах тийм ч таатай зүйл биш байдаг. Тиймээс хэрвээ стори хийх бол зөвхөн өөрийгөө оруулах, мөн бусад хүний эрхэнд бүү халдаарай. Танд зөвшөөрөл өгсөн бол зургаа олон нийтийн сүлжээнд оруулж сурах нь маш том соёл шүү.

…Ингээд бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе. Уншигч танд таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ хэзээ ч мартагдахгүй, дурсамжтай өнгөрүүлээрэй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Огноо:

,

2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.

Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.

Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.

З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.

Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Огноо:

,

CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Цаг үе2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Улстөр нийгэм2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Цаг үе2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Цаг үе2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Цаг үе2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шударга мэдээ2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Улстөр нийгэм2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Улстөр нийгэм2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Цаг үе2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Санал болгох