Цаг үе
Гамшгийн үед ашиглах түр орон байрыг жишиг байдлаар тохижууллаа
Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийн аюулгүй байдлыг ханган байрлуулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас “Түр байраар ашиглах сургуулийн спорт заалыг жишиг байдлаар тохижуулах төсөл”-ийг хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд НҮБ-ын Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд болзошгүй гамшгийн үед ашиглах 100 хөнжил, 100 гудас, 100 эвхдэг ор, 100 хоолны хэрэгслийн багцыг хүлээлгэн өгч, бэлэн байдлын нөөцийг бүрдүүллээ.

Гамшигт нэрвэгдсэн иргэдийг түр орон байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1511 дүгээр захирамжаар гамшгийн үед түр орон байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн байр, спорт заал, зочид буудал, амралт, аялал жуулчлалын 344 барилгыг тодорхой болгосон. Цаашид шинээр барих сургуулийн барилгыг гамшигт тэсвэртэй барилгын зураг төслийн дагуу төлөвлөн, жилд 18 түр орон байрыг шаардлагатай материал, хэрэгслээр хангаж тохижуулах хөрөнгийг жил бүрийн төсөвт суулгахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2021/04/09
Хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 106 хэргийг шалгаж эхэллээ
-
Цаг үе2020/06/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Цаг үе2025/09/01
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/01/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Горд...
