Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын давхарласан 18. Ангараг гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр.

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд  муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эд малын гарлагатай хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 

2026 оны наймдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 14-нөөс
2026 оны наймдугаар сарын 18-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ, бусад хугацаанд шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ

Огноо:

,

Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.

Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнол авсан тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.

Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.

Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.

Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.

Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Далайн гадаргын температур долдугаар сард дээд хэмжээнд хүрчээ

Огноо:

,

2026 оны долдугаар сард дэлхийн агаарын дундаж температур түүхэн бүртгэл дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол далайн гадаргын дундаж температур тухайн сарын хувьд түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.

Мөн Баруун Европт зургаадугаар сараас долдугаар сарын хооронд урьд өмнө бүртгэгдээгүй халуун үе үргэлжилсэн байна. Европ төдийгүй Ази, Латин Америкийн зарим бүс нутагт хэт халалт ажиглагдаж, Япон, БНСУ-д агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн далайн ойролцоогоор 82 хувьд тодорхой хугацаанд хэвийн хэмжээнээс хэт халсан үзэгдэл ажиглагдсан байна. Далайн ус удаан хугацаагаар хэт халах нь далайн экосистемд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим, давтамжид нөлөөлөх эрсдэлтэй юм.

Дэлхийн зарим хэсэг хэт халалттай нүүр тулж байгаа бол өөр бүс нутагт аадар бороо, үерийн гамшиг нэмэгджээ. Тухайлбал, Баруун Африкийн зарим нутгаар муссоны хүчтэй бороо орж, үер буусан байна.

Хэт халалт, хуурайшилт, ган гачиг ойн түймрийн эрсдэлийг мөн нэмэгдүүлжээ. Долдугаар сард Баруун Европт ойн түймрийн идэвхжил эрс нэмэгдсэн бөгөөд Францад энэ жил сүүлийн 24 жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирлуудын нэг тохиож болзошгүй байна. Испанид ч түймрийн идэвхжил өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байгаа аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын баруун хэсэг болон Канадын зарим бүс нутагт томоохон ойн түймэр гарч, халуун, хуурай цаг агаар түймэр тархах нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын Уур амьсгалын мэдээллийн газрын дарга Жон Кеннеди дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр хэт халалт илүү олон давтагдаж, эрчимжихийн зэрэгцээ удаан үргэлжилж, хамрах газар нутаг нь тэлж байгааг онцолжээ.

Баруун Европт энэ зун үргэлжилсэн хэт халалтыг Эль-Ниньо үзэгдэлтэй шууд холбох тодорхой нотолгоо одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч Номхон далайд Эль-Ниньо эрчимжвэл дэлхийн агаарын дундаж температур цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох