Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЦХХХЯ: Түүх, соёлын өв болох “Холбооны анхны байшин”-г хүлээн авлаа

Огноо:

,

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар өнөөгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшинд телефон станцыг байгуулж байжээ.

Тус барилга нь 1913 онд баригдаж, 1914 онд баруун талын залгааг барьж дуусган анхны телефон станц байрласнаар олноо "Төмөр утасны хороо" буюу "Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны 7 дугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм. Гэвч 2000 оны эхээс өдийг хүртэл тус байшинд хувийн аж ахуйн нэгж хууль бусаар хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж ирсэн байна.

Тэгвэл өнөөдрөөс тус байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүлээлгэн өглөө.

Тодруулбал, 2004 онд уг барилгын өмчлөх эрх хууль бусаар “Ванхүү” ХХК-д шилжсэн байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар судалж тогтоон, улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авч, улмаар Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр ийнхүү  шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина

Огноо:

,

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл болон Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Олон нийтийн хяналтын зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна хөрөнгө оруулалт, даатгуулагчийг төлөөлсөн долоон гишүүн сонгогдсон.

Мөн Орон тооны бус мэргэжлийн хороонд эрсдэл,тооцоолол, хөрөнгө оруулалт, аудит хариуцсан есөн гишүүн сонгогдсон юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өсгөж арвижуулах үүргийг хүлээдэг.

Үүнд мэргэжлийн хорооны гишүүд судалгаа, баримтуудыг гаргаж мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана.

Хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр, хэрэгжилтэд хяналт тавина.

Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар хуульд заасан байдаг.

Засгийн газраас гаргасан бонд болон Монголбанкны үнэт цаас худалдаж авч болно. Мөн Төрийн сангийн нэгдсэн сан болон арилжааны банканд хадгалж болох зохицуулалтыг хийсэн.

Цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл, орон тооны бус мэргэжлийн хороод нь сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах чиг үүрэгтэй ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.

Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.          

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Танилцуулгатай холбогдуулан, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,

"Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,

Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ ямар байна вэ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2024 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн байна. 

2024 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 57 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улстөр нийгэм4 цаг 49 минут

Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байн...

Улстөр нийгэм4 цаг 52 минут

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харг...

Шударга мэдээ4 цаг 55 минут

Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт ...

Цаг үе5 цаг 21 минут

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваа...

Улстөр нийгэм5 цаг 24 минут

С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэ...

Урлаг спорт5 цаг 26 минут

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл мисс З.Номинзулыг хүлээн авч уулз...

Улстөр нийгэм5 цаг 30 минут

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монг...

Урлаг спорт5 цаг 34 минут

Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсы...

Улстөр нийгэм5 цаг 37 минут

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Санал болгох