Үзэл бодол
Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, явган алхах, саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын хамт ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн 74 төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн иргэдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан, хууль дүрэм зөрчөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрч, дэмжин ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, үйлчилгээний стандарт, нормыг шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Нэг талаас та бүхэн хөдөлмөр эрхэлж, худалдаа, үйлчилгээний бизнес хийн орлого олж байна. Нөгөө талаас стандарт, дүрэм, журмыг баримтлан, автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг буулгах ёстой гэсэн хүсэлт, шаардлага иргэдээс олон ирдэг. Иймд асуудлыг олон талаас харж, харилцан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй тулд та бүгдийн оролцоо чухал. Хамгийн гол нь энэ асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд ярилцаж, шийдэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоно гэж байхгүй хэмээлээ.
ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл:

-Хувийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх нь зүйтэй. Иймд автобусны буудал дээр 10, 20 гаруй ТҮЦ байлгах бус, автобусны карт цэнэглэх хоёр цэгийг үлдээе гэсэн санал гаргасан. Гэвч дүүргүүдийн зүгээс нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу нэг ч ТҮЦ үлдээлгүй ачиж, нүүлгэнэ гэдэг.

-Олон тооны ТҮЦ эзэмшдэг, тэднийгээ сүлжээ болгон ажиллуулж байгаа хүмүүсийн улмаас бусад нь хохирч болохгүй.

-ТҮЦ-ийг орчны бохирдол үүсгэж, хотын үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ч эргэн тойрон дахь бохирдлыг ТҮЦ эрхлэгчид үүсгэдэггүй. Соёлгүй, ухамсаргүй иргэд ТҮЦ-ийн орчимд бие засаж, хог хаяж орчныг бохирдуулсныг бид цэвэрлэдэг зэрэг санал илэрхийлж байв.

Иргэдийн хүсэлт, саналыг сонссоны үндсэн дээр Хотын дарга дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албаныхантай хамтран шийдэлд хүрч, хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хуулийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ гэдгээ онцлов.

Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Урлаг спорт2022/12/21
“Утгын чимэг” наадам нэгдүгээр сарын 19-нд болно
-
Үзэл бодол2021/01/20
Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсанд уучлалт хүслээ
-
Шударга мэдээ2023/12/05
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэлл...
-
Цаг үе2021/08/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
