Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

АН-ын хүүхнүүдийн амь өрссөн, ам уралдуулсан “тулаан” эхэллээ

Огноо:

,

Сонгууль хаянд тулж, улс төрийн намууд тун ч идэвхтэй байна. Ялангуяа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль гэсэн гурван том хууль УИХ-ын босго даван орж ирсэн нь унтаа байдалд байсан намуудыг нойрноосоо сэрэх “сэрүүлэг” болон тачигналаа.

Хэдийгээр өөрсдийгөө Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж зарладаг ч сүүлийн хэдэн жил тамга тэмдэгний хэрүүлтэйгээ зууралдаж, нэг нэгнээ өдөр өнжихгүй шахам шүүхэд дуудан эв эвдэрч, тангараг тасрах дээрээ тулаад байсан АН-ынхан арай гэж нэг даргатай болж өнөөх дарга нь тамга тэмдэг, гэрчилгээгээ олж авав. Гэхдээ байдал бас л хүнд байгаа сурагтай. 

АН-ын дарга Лу.Гантөмөр сүүлийн үед ёстой орондоо ч орох завгүй уулзалттай байгаа юм байна. “АН ялагдсан, ад үзэгдсэн, амьдрал дордсон” хэмээн гомдол мэдүүлсэн гишүүдээс эхлээд “Энэ намыг тэжээж тэтгээд хохирсон” гэсэн бухимдагсад, “Алаад хядаад, авраад өгье” гэсэн сэлэм эргүүлэгсэд, “Би л нэр дэвшиж намаа авч гарна” хэмээн цээжээ дэлдэгсэд, ая тал засагчид түүнийг тойрон эргэлдэж сүүлийн хэдэн жил нам гүм байсан АН-ын байранд хөл багтахгүй шахам хүн цуглардаг болжээ. Үүнтэй зэрэгцэн  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нэрийн дор нэгддэг тус намын бүсгүйчүүд ч бас бужигнаж эхэлсэн байна. Ирэх сонгуулиар эмэгтэйчүүдэд илүү боломж олгоно,19 эмэгтэйг нэрсийн жагсаалтаар  нэр дэвшүүлнэ гэсэн Засгийн газраас өргөн барьсан  хуулийн төсөл  тус намын хүүхнүүдийн дунд бүр ч том тэмцэл өрнүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь бас хоёр даргатай. С.Эрдэнэ намын тамгаа өвөртөлж, намаа хоёр, гурав хувааж байхдаа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны VI дээд чуулган зарлаад Б.Нэргүй гэгч хэнийг ч танихгүй нэг нөхрийг ерөнхийлөгч болгож орхисон. Гэтэл 2018 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр С.Одонтуяа сонгогдсон.

За ингээд АН дотор нэг нэртэй хоёр эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч бий болчихоод бужигнаж байна. Уг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Их хурлаа хийх ёстой байдаг. Гэтэл хоёр Ерөнхийлөгчийн хэн нь Их хурал зарлахыг мэдэхээ больж төөрөлдөж эхэлжээ. С.Одонтуяа уг нь холбоогоо өөр хүнд өгнө гэж ярьж байсан ч гэнэт амнаасаа буцаж, “Манай намд нэр дэвших ийм олон эмэгтэй байгаа юм уу” гээд хэлчихсэн нь бөөн хэрүүл тарьж орхих нь тэр. Үнэндээ АН-д С.Одонтуяа, З.Нарантуяа, А.Адьяасүрэн, хүний эрхийн хуульч Р.Булгамаа  гэсэн хэдхэн эмэгтэй л бий. С.Одонтуяа үүнийг ч сайн мэдэж байгаа. Харамсалтай нь эмэгтэйчүүд түүнийг сөрж босон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны суудлаас түүнийг унагаж, оронд нь дарга болж  жагсаалтаар нэр дэвших аян дайндаа гарчээ.

“С.Одонтуяа юу ч хийгээгүй. Хүүхэд нь койны хэрэгт холбогдсон. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурахдаг. Бүхий л эрх мэдлийг гартаа оруулсан” хэмээн бөөн хов жив болж, дарга зарим нь уйлж яваа сурагтай. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргын төлөөх өрсөлдөөнд Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг, 85 тэрбумын хөрөнгөтэй гэгдэх М-Ойл"-ын захирал Пунсалмаа нар оролцохоор бэлдэж эхэлжээ. Гэвч Ц.Одонтунгалаг ашиг сонирхолын зөрчил ихтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т автобусны дугуй нийлүүлж байжээ.

Жишээ нь, 2020 оны хоёрдугаар сард л гэхэд 6.4 сая төгрөгийн дугуй нийлүүлсэн нь шилэн дансанд бүртгэгджээ. Түүнчлэн, Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа Нийслэлийн ЕБС-иудад Үдийн цай нийлүүлдэг гэх мэт байнга хэл аманд орооцолддог. Харин “тасарсан” баян гэж нэрлэгддэг Пунсалмаа амьдралаас тасархай, мөнгөөр бүхнийг шийдэх гэж үздэг,мэдлэг боловсрол нимгэн хэмээн бусад нь чамлаж эхэлжээ. Ийнхүү АН-ын хүүхнүүдийн амь өрссөн, ам уралдуулсан тулаан эхлээд байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох