Шударга мэдээ
Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тоног төхөөрөмж өглөө

Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” А/230, А/635 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан ээлжид гарч байгаа алба хаагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Орон нутгийн төсвийн 101.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашины засвар үйлчилгээ, татлага, гүний усны аврах ажиллагааны шумбалтын иж бүрэн хувцас, завины мотор, ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат зэрэг багаж, хэрэгслийг тус газарт хүлээлгэн өглөө гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

-
Улстөр нийгэм2020/12/17
Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдл...
-
Цаг үе2021/06/03
"Сүрьеэ-Ковид-19 халдвар" илрүүлэг үзлэгийн нээлтийн үйл ажиллагаа бол...
-
Цаг үе2019/11/28
Вакум цонхоо өвлийн горимд шилжүүлсэн үү
-
Улстөр нийгэм2021/10/26
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно