Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...

Огноо:

,

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны зургаадугаар сарын 26-наас 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.06.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

5

Эдийн засгийн байнгын хороо

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

334 тоот

6

Хууль зүйн байнгын хороо

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

7

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

8

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

9

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

10

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ

Огноо:

,

"Тавантолгой төмөр зам" ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.

Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843,5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн.

Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянган тонн, аммоний нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

Огноо:

,

БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргажээ. Үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна.  

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг аж. 

Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан байна.

Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. 

Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм байна.

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийжээ. Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна.

Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Дэлхийн даяар “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” -ийг жил бүрийн зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ хамтран Монгол Улсад “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ сарын 12-16-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгчид 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 48 минут

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлэ...

Цаг үе4 цаг 50 минут

Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ

Урлаг спорт4 цаг 54 минут

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ

Улстөр нийгэм4 цаг 57 минут

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр...

Үзэл бодол5 цагын өмнө

Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чи...

Улстөр нийгэм5 цаг 4 минут

“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024&r...

Шударга мэдээ5 цаг 7 минут

Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоо...

Улстөр нийгэм5 цаг 10 минут

Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ

Цаг үе5 цаг 12 минут

"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүрт...

Цаг үе5 цаг 15 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох