Цаг үе
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ Уг сэжигтэй тохиолдол түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан тул Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэрийг Завхан аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Завхан аймгийн онцгой комиссоос гаргасан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэе.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 04-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Европын Холбооны Ерөнхий шүүх “Мета Платформс” компанийн “Мессенжер” үйлчилгээг бизнесүүд хэрэглэгчдэд хүрэх гол цахим гарц буюу зах зээлд нөлөө бүхий платформ гэж үзсэн Европын Комиссын шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Харин “Мета”-гийн “Маркетплейс” үйлчилгээтэй холбоотой хэсэгт шүүх компанийн талд шийдвэр гаргав. Европын Комисс “Маркетплейс”-ийг тусгай зохицуулалтад хамруулах үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй гэж үзсэн байна.
Шүүхийн үзсэнээр “Мессенжер” нь бизнесүүд хэрэглэгчдэд хүрэх чухал суваг тул Европын Комисс уг үйлчилгээг Дижитал зах зээлийн тухай хуулийн хүрээнд тусгай зохицуулалтад хамруулахдаа алдаа гаргаагүй аж.
“Мета” компанийн төлөөлөгч “Маркетплейс”-ийн талаарх шүүхийн шийдвэрийг сайшааж, уг үйлчилгээг анхнаасаа ийм ангилалд оруулах ёсгүй байсан нь батлагдлаа хэмээн мэдэгдэв. Харин “Мессенжер”-тэй холбоотой шийдвэрийг судалж, дараагийн алхмаа тодорхойлохоор ажиллаж буйгаа дурджээ.
Европын Холбооны Дижитал зах зээлийн тухай хууль нь томоохон технологийн компаниудын нөлөөг хязгаарлаж, өрсөлдөөнийг тэгш болгох зорилготой. Уг шийдвэрийг Европын Холбооны дээд шатны шүүхэд давж заалдах боломжтой юм.
Цаг үе
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.
Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ.
Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.
“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ.
Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.
-
Урлаг спорт2024/03/04
Спорт, олимпизмын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана
-
Улстөр нийгэм2025/08/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдл...
-
Цаг үе2020/06/18
БНСУ-д урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд тус улсын хилээр гарах, дахин н...
-
Шударга мэдээ2022/11/30
Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна
