Цаг үе
Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн сурах бичгийг цахимаар захиалан худалдан авах боломжийг бүрдүүллээ.
Сурах бичгийг худалдан авахдаа та:
www.APLUS.mn хаягт хандан, нэвтрэх юм.
Ингээд:
- Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгох
- Өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой/
- Өөрт тохирсон төлбөрийн хэлбэрийг сонгож төлөх.
Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.
6 дугаар анги 59,400 төгрөг
7 дугаар анги 81,600 төгрөг
8 дугаар анги 94,500 төгрөг
9 дүгээр анги 88,000 төгрөг
10 дугаар анги 83,100 төгрөг
11 дүгээр анги 96,100 төгрөг
12 дугаар анги 63,400 төгрөг
Эх сурвалж: БШУЯ
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Цаг үе2021/07/02
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/05/07
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлаг...
-
Үзэл бодол2020/04/03
Өмнөговь аймгийн онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав
-
Цаг үе2021/06/29
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалав
Сэтгэгдэл