Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банкны Гялсбанк шинэчлэгдэн "Гялсбанк 3.0" хувилбар нэвтэрлээ

Огноо:

,

Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээг санал болгодог бөгөөд одоогийн байдлаар 800,000 гаруй харилцагч Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг сонгон ашиглаж байна.

Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна. Гялсбанк 3.0 хувилбарыг хөгжүүлэхдээ цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model)–ыг ашиглан судалсны үндсэн дээр илүү хялбар, илүү үр ашигтай байлгах зорилгоор дараах хөгжүүлэлтүүдийг хийж, загвар дизайнаа шинэчиллээ.

Үүнд:

  • Цалин, Тэтгэвэр, ПОС-ын орлого барьцаалсан, Гялс зээл зэрэг 4 төрлийн цахим зээл авах;
  • Виртуал карт шинээр нээн, и-пин код үүсгэх;
  • Шинээр данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах захиалга өгөх, данс хаах, хадгаламж цуцлах, данс нэмэх болон хасах болон үлдэгдэл нуух;
  • Карт шинээр болон дахин захиалах, картын дэлгэрэнгүй мэдээлэл харах, и-пин код авах, пин код үүсгэх;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл засварлах /мессеж мэдээ, хувийн дугаар, автомат хуримтлал, захиалгат шилжүүлэг, даатгалын мэдээлэл авах, гүйлгээний лимит нэмэх, арилжааны хэлцэл хийх/;
  • Хувийн мэдээлэл болох и-мэйл хаяг, гэрийн хаяг засварлах болон нэг удаагийн нууц үг авах төрлөө өөрчлөх;
  • Хандсан төхөөрөмжүүдийн мэдээллийн түүх болон баталгаажуулсан төхөөрөмжүүдийг идэвхжүүлэх, цуцлах;
  • Хэрэглээний төлбөрийг 6 төрлөөр хайх, холбох болон хялбар бүртгэл үйлчилгээнд бүртгэх;
  • Торгуулийн төлбөр дээр хайлтын төрлийг нэмэгдүүлж автомашин, мотоцикл, чиргүүлийн торгуулийг төлөх;
  • Загвар дизайны хувьд dark болон light загвартай болгон UI/ UX-ийг сайжруулсан;
  • Two Factor Authentication бүртгүүлэх, цуцлах;
  • Харилцагч өөр төхөөрөмжөөс хандах үед нууцлал аюулгүй байдлыг хангасан баталгаажуулалт хийж байгаа тул нууц асуулт хариулт бүртгэх болон түлхүүр зургийн баталгаажуулалтыг Гялсбанк 3.0 хувилбар дээр ашиглахгүй.
  • Гүйлгээ хийх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хурд нэмэгдсэн зэрэг шинэчлэл хийгджээ.

Мөн харилцагч та бүхэндээ Гялсбанк 3.0 хувилбартай бүрэн танилцах боломж олгох зорилгоор Гялсбанк үйлчилгээний хуучин 2.0 хувилбар буюу хуучин веб, аппликейшнаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зэрэг ашиглах боломжийг олгож байгаа болно.

Харилцагч та яг одоо App Store болон Play Store-оос Statebank гэж хайж Гялсбанк 3.0 хувилбараа шинэчлэн татаж аваарай.

Илүү Гялс-Илүү хялбар Гялсбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох