Бидэнтэй нэгдэх

Цаг үе

11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна

Огноо:

,

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, УвсынБаруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, БулганыГурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох