Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2024.01.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Үйлдвэржилт-ийн бодлогын байнгын хороо

·      Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

·      Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

·      Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцэх

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

12.00

 

“Их Эзэн Чингис хаан”

4

Хууль зүйн байнгын хороо

·      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

 

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав

Огноо:

,

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзав.
 
Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
 
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас туршлага судаллаа

Огноо:

,

“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал 2024 оны долоодугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.

Долоодугаар сарын 7-ны өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой.

Долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү хуралд БШУ-ны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцоно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны долоодугаар сарын 4-ний өдөр Астана хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.

Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.

Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох