Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Флоркруз болон албаны бусад хүмүүс утгав.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ, энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

 “Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж,  хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Огноо:

,

Нийслэлийн МАН-ын хороо дөнгөж сая хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн байна. Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна. Улмаар олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор болох юм. 

Б.Пүрэвдагва нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Австралийн Нью-Кестлийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал

  • 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,
  • 2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,
  • 2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,
  • 2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх
  • 2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 41 минут

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Цаг үе1 цаг 43 минут

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Цаг үе1 цаг 48 минут

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Улстөр нийгэм1 цаг 52 минут

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Шударга мэдээ2 цаг 6 минут

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Цаг үе2 цаг 9 минут

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Цаг үе2 цаг 17 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе2 цаг 20 минут

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Цаг үе2 цаг 22 минут

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Улстөр нийгэм2 цаг 25 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Санал болгох