Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум манай улсад энэ сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байна. Форумын хүрээнд БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”, “Монгол Шуудан” ХК хооронд хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан.
 
Форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа болон яамны холбогдох албаны төлөөлөл БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”-ны орлогч дарга ноён Лю Жүн, тус товчооны Гадаад харилцааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх ноён Ху Чансонг, Бодлого, хууль эрх зүйн газрын орлогч дарга хатагтай Сюй Хуаронг, ӨМӨЗО-ны Шуудангийн ерөнхий газрын дарга ноён Ван Ин нартай уулзлаа.
 
Уулзалтаар ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим худалдаа өргөжиж, хил дамнасан цахим худалдааны илгээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хил дамнасан цахим худалдааны шуудан, илгээмжийг Эрээн боомтоор дамжуулан шуудангийн албан ёсны сүлжээгээр нэвтрүүлэх, Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй шуудан, илгээмжийг газраар экспортлох боломжийг нээх, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий бусад шуудангийн компаниуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
  • Наадамчдын замын явган хүний гүүр
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.

Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.

Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм5 цаг 46 минут

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Шударга мэдээ7 цаг 14 минут

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе7 цаг 18 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе7 цаг 23 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе7 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе7 цаг 36 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе7 цаг 40 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм7 цаг 47 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Санал болгох