Үзэл бодол
Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх
Лувсангийн Пүрэвдорж: Шинэ Үндсэн хууль нь монголын улс төр, гүн ухаан, хууль цааз, эдийн засаг, ёс суртахуун, соёл иргэншлийн шинжлэх ухааны томоохон цогц бүтээл
Би Говь-Алтай аймгийн Хасагжаргалан суманд төрсөн, малчин айлын хүүхэд. Бага, дунд сургуульд суугаагүй, эцэг, эхтэйгээ мал маллаж байгаад цэрэгт татагдаж, хугацаат алба хааж байгаад офицерын сургуульд орсон. Тус сургуулиа төгсөөд офицер болж, цэргийн анги салбарт ажиллаж байгаад ЗХУ-ын цэрэг-улс төрийн академид явж, таван жил суралцан төгсөж ирээд цэргийн улс төрийн ажил хийсэн.
Ийнхүү жагсаалын цэргээс Батлан хамгаалах яамны дэд сайд, Армийн улс төрийн газрын дарга хүртэл байлдагчаас генерал цолтойгоор 34 жил тасралтгүй алба хаасан.
1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хууль хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон юм. Монгол Улсын төр, нийгмийн байгууллыг бүхэлд нь өөрчилж, цаашдын замналыг тодорхойлж заасан шинэ Үндсэн хууль бол монголын улс төр, гүн ухаан, хууль цааз, эдийн засаг, ёс суртахуун, соёл иргэншлийн шинжлэх ухааны томоохон цогц бүтээл гэж би боддог. Энэ Үндсэн хууль монгол үндэстнийг улс төр, нийгмийн төдийгүй ухаарал сэтгэлгээний цоо шинэ орчинд аж төрөх нөхцөлийг бий болгосон юм. Чухамхүү энэ Үндсэн хуулийг мөрдсөний үр дүнд Монгол Улс хариас хараат бус, жинхэнэ бие даан бүрэн тусгаар тогтнож, монгол хүн эх орныхоо бүрэн эрхэт эзэн, эрх чөлөөтэй иргэн болсныг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ.
Шинэ Үндсэн хуулийг орон даяар бүх нийтээр хэлэлцсэн хийгээд Их Хурал 76 хоног радио, телевизээр шууд нэвтрүүлэн хэлэлцсэн явц хүртэл монголын нийгмийг соён гэгээрүүлэх томоохон үйл хэрэг болсон гэвэл хэтийдэхгүй л болов уу. Өмнөх хаалттай нийгэмд ийм юмыг бид үзэх нь атугай дуулаа ч үгүй байсныг нуух хэрэггүй. Ингэж монголын ард түмний санаа сэтгэл, оюун ухаан шингэсэн Үндсэн хуулийг баталсан билээ.
Хорин жилийн тэртээ депутат бид нар АИХ-ын Их танхимд 430-лаа Үндсэн хуулиа баталж байсан. Харамсалтай нь миний анд сайн нөхөр алба нэгт генерал, үзэг нэгт яруу найрагч Пүрэвийн Мөнхдорж Үндсэн хууль ид хэлэлцэж байхад төрийн түшээгийн суудал дээрээ зуурдаар нас нөгчиж, АИХ-ын танхим тэр аяараа уй гашууд автаж билээ. Цэл залуу, авьяас билэгтэй, аяс нөхөрсөг сайхан хүн байсан нь санаанд тодхон үлджээ.
Монгол төрийн үйл хэрэг, нийгмийн хамаг ёсыг бүхэлд нь төгс, цогц тохинуулах бүрэн чадамжтай энэ Үндсэн хуулийг ухаарч хэрэгжүүлэхэд бидний оюун ухааны хийгээд ёс зүйн чинээ чадал, өдгөө баахан дутаж байх шиг санагддаг.
Р.Раш: Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм
Улс орны хөгжлийн хууль, эрх зүйн суурь үндэс болох одоогийн Үндсэн хуулийг батлалцах завшаан надад тохиосонд би бэлэгшээж явдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал боловсруулж, Ардын Их Хуралд оруулж хэлэлцүүлсэн юм. АИХ анх 10 хоног хуралдана гэж ажлаа төлөвлөөд 76 хоногг хуралдаж, 76 гишүүнтэй УИХ-ыг байгуулж төрийн эрхийг түүгээр бариулахаар шийдсэн билээ.
Анх орж ирсэн төсөл нь “Их цааз” нэртэй байсан. Албан ёсны тогтоол шийдвэр гэж гараагүй, гэхдээ л Чимэд гуайг Үндсэн хуулийн эх баригч гэж үзэцгээж байв. Улсын Бага Хурлын даргаар тэр үед Р.Гончигдорж, орлогчоор К.3ардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар, Төрийн байгуулалтын байнгын хороог С.Баяр, Эдийн засгийн байнгын хороог М.Энхсайхан, Хууль зүйн байнгын хороог Д.Лүндээжанцан нар ажиллаж, толгойлж байв. Миний бие энэ бүгдийг тоочин бичихийн учир нь манай нам анхнаасаа л улс орон дахь улс төрийн нөхцөл байдал, хүчний харьцааг зөв үнэлж холбогдох шийдвэр гаргаж чаддаг байсан гэж тэмдэглэх гэсэн хэрэг.
Тухайн үед АИХ, АИХ-ын Тэргүүлэгчид, Засгийн газрыг манай намын гишүүд толгойлж байв. Нам дээр ярьж байгаад УБХ-ын даргын албыг залуучуудад өгөх нь зүйтэй гэж үзээд С.Зориг, Р.Гончигдорж хоёр өрсөлдөж Гончигдорж нь болсон юм. МАХН-ын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар үнэхээр улс орны улс төрийн судасны цохилтыг барьж атгаж чадаж байжээ гэж би боддог. Ж.Батмөнх дарга санал гаргаж улс төрийн товчоо өөрөө огцорсон, МАХН Үндсэн хуулийн заалт болох удирдан чиглүүлэх дүрээсээ өөрөө татгалзсан зэргээр төр, засгийн шинэчлэлийг Үндсэн хуулийн аргаар хийх нөхцөлийг бий болгосон. Ингэж шинэ Үндсэн хууль аятайхан гарах нөхцөл байдлыг МАХН бүрдүүлсэн юм.
Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж, намын бүх шатны байгууллагууд ярилцаж дүгнэлтээ гаргаж байлаа. Гадаадын олон орон тэр дундаа эх газрын Герман, Франц зэрэг орнуудын үндсэн хуулиудыг сайн судалсан гэж төсөл санаачлагчид депутат бидэнд танилцуулж байв. Тэр үед одоонгийнх шиг англи хэл төдийлөн дэлгэрээгүй байсан учир орос хэл дээр орчуулагдсаныг уншиж судалж байлаа.
Үндсэн хуулийн нэр, улсын нэр, төрийн сүлд, туг далбаа, төрийн дуулал зэрэг дээр их л маргацгааж байж билээ. Ерөнхийдөө социализмын үед хэрэглэж байсан нэр томъёоноос зайлсхийх гэж хичээж байсан. Гэхдээ манжийн үе рүү хэтэрхий хэлбийчих гээд байна гэж үзээд голоор нь явсан юм даг. Лав л улсын нэрийн хувьд “ард” гэсэн үгнээс тэгж жийрхээд байвал “БНМУ” гэж нэрлэе гэсэн дундын хувилбар болох саналыг Лүндээжанцан депутат дэвшүүлж байсан. Ярьж байгаад Бүгд Найрамдах гэдэг үгийг өөр тийш нь оруулж Монгол Улс гэдэг үгээр тогтоож байлаа.
Төрийн сүлд гэхэд л Өүлэн эхийн дүртэй, таван сум атгасан янз бүрийн толгойтой шувууны хэлбэртэй зурагнууд зааланд үзэсгэлэн болж гарч байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байя, парламентын засаглалтай болъё гэж нэлээд маргасны эцэст “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална" гэж тогтоосон юм даг. Хоёр танхимтай байя, АИХ дээд танхим нь, Улсын Бага хурал нь доод танхим нь болог гэцгээж байв. Миний бие ч энэ саналыг дэмжиж байсан санагдана. Сүүлийн үед Бат-Үүл гишүүн үүнийг нэлээн ярих шиг болсон. УИХ-ын гишүүдийн тоон дээр их маргалдаж байсан. Депутат н.Ядамсүрэн 112 байлгая гэж зүтгүүлж байв. Михайлд нэг бодол байна даа гэж би тэр үед бодож байж билээ. Одоогийн 100 болгоё гэдгийг л хэлж байсан бололтойдог оо. С.Баяр депутат засаглал хуваах онол практикийн асуудлаар жинтэй үг хэлж, зааланд нөлөөлж байсан.
Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх. Сүүлд нь охиноос нь тэрийг дургүйцсэн, маягтай зүйл сонинд нийтлэгдсэн шиг санагдана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхийг УИХ тогтооно гэж оруулсан. Манайхны зарим нь түүнийг өнөөдөр дээр үеийн улс төрийн товчоо маягаар ойлгох гээд байгаа нь буруу.
Р.Гончигдорж зэрэг олон депутатууд хүний эрх, эрх чөлөө болон бусад асуудпуудаар санал дэвшүүлж төслөө хамгаалж идэвхтэй оролцож байлаа.
Бага хурлын эдийн засгийн байнгьн хороо газар хувьчлах асуудлыг ихэд чармайсан. Ер нь газрыг иргэдэд хувьчлахгүй бол зах зээлийн нийгмийг байгуулж чадахгүй гэж үзсэн. Гэхдээ бэлчээрийг хувьд өгч болохгүй, энэ бол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал, газрын хэвлийн баялаг, ой мод, ус, ан амьтан төрийн өмч байна гэж тогтсон.Нэгэнт хувьчлагдсан газрыг хураан авч болохгүй, хэрэв төр авах тохиодолд нөхөн олговор олгох хэрэгтэй гэж депутат н.Балдан-Очир ярьж байсныг санаж байна.
Өнөөдөр тэр нь олон хүний амь, амьдралд хэрэг болоод явж байх жишээтэй. Дашбалбар агсан газрыг хувьд өгч болохгүй, улсын тусгаар тогтнол алдагдана гэж үзэж байв. Мальн хошуу хаашаа эргэхийг бага зэрэг гадарладгийн хувьд би ч бэлчээр улсынх байх ёстой гэж санал нэмэрлэж байсан. Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар депутат Д.Мөнхөө ажил хэрэгч саналуудыг удаа дараа хэлж, улсын нийслэлийг Улаанбаатар гэж өнөөгийнхөөр нь нь үлдээхээр Энэбиш агсан зүтүүлж байв. Тэр үед “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан учир зам харилцаа гэдэг үгийг хавчуулая гэж ярьж байснаа санаж байна.
Үндсэн хуулийг бичихэд Үндсэн хуулийн ажлын хэсэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардын хяналт, прокурорын ерөнхий хяналтыг зогсоосон нь арай эртэдсэн асуудал гэж боддог. Бараг цөмөөр хяналтад дургүйцсэн тэр үед депутат н.Молом тайлбарлаад дийлээгүй юм даг. Хэрэв ардын хяналтын ажил түр боловч үргэлжилсэн бол өмч хувьчлал тэгж их самуурахгүй байсан болов уу.
Иргэн хүн оршин амьдрах газраа өөрөө сонгож тогтооно гэж байгаа. Энэ томьёолол Үндсэн хуулийн онолын хувьд маргаангүй зөв. Гэхдээ зам харилцаа, зах зээл, эрүүл мэнд, боловсрол орон нутагт олигтой хөгжиж чадаагүй өнөөгийн нөхцөлд хүн амьн төвлөрөл нийслэлд хэт ихсэх зэрэг зөрчлүүд гарч байна.
Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2023/01/18
БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа
-
Цаг үе2021/07/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2026/03/17
Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
-
Шударга мэдээ2022/12/26
Зам талбай цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажил үргэлжилж байна
