Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өөрийн хүссэн дугаараар данс нээлгээд урамшуулалт аянд оролцоорой

Огноо:

,

Төрийн банкнаас харилцагч та бүхэндээ зориулж дансны тусгай дугаарын үйлчилгээндээ урамшуулалт аян зарлаж байна. Урамшуулалт аян 2025 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2025 оны 06-р сарын 30-ны өдөр үргэлжлэх ба сар бүр тусгай дугаарын үйлчилгээ нээлгэсэн харилцагчдаас 3 байгууллага, 3 иргэнийг шалгаруулж 1,000,000-3,000,000 төгрөгөөр урамшуулна. Урамшууллын эздийг сар бүр банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Аяны болзол: Тусгай дугаарын үйлчилгээ нээлгэсэн харилцагчийн харилцах дансны сарын дундаж гүйлгээ иргэн- 500,000 төгрөг, байгууллага- 2,000,000 төгрөг тутамд 1 сугалааны эрх олгогдоно.

Та алт болон мөнгөн дугаараас сонгон өөрийн хүссэн дансны дугаараа зохиох боломжтой бөгөөд 1 тэрбум болон түүнээс дээш төгрөгөөр хугацаатай хадгаламж нээлгэсэн тохиолдолд Платинум дугаар буюу 111111222222 дугаарлалт бүхий дансны дугаар, 300 сая төгрөг буюу түнээс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн тохиолдолд 111222333444 дугаарлалт бүхий алтан дугаарыг та хураамжгүйгээр нээлгэх боломжтой.  Тусгай дугаарын хураамжийг нээлгэх үед нэг удаа авна.

Төрөл Хураамж Тавигдах шаардлага

Платинум дугаар

Хураамжгүй

  • Хугацаатай хадгаламжийн данс нээлгэн, 1 тэрбум төгрөг болон түүнээс дээш дүнгээр байршуулж буй харилцагчдад олгоно.

Алтан дугаар

50,000 төгрөг

  • Хугацаатай хадгаламжийн данс нээлгэн, 300 сая төгрөг болон түүнээс дээш дүнгээр байршуулж буй харилцагчдад олгоно

Мөнгөн дугаар

20,000 төгрөг

  • Байхгүй

Мөн Монгол улс 2025 оны 04-р сарын 01-ний өдрөөс 20 орон бүхий IBAN дугаарлалтад шилжиж байгаатай холбоотойгоор дансны дугаараа тусгай дугаарыг сонгосноор цээжлэхэд хялбар, төлбөр тооцоо гүйцэтгэхэд таны ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм.

Та өөрийн хүссэн дансны дугаараа сонгоод урамшуулалт аяндаа оролцоорой.

Төрийн банк - Итгэл төгс ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох