Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төсөл өргөн барилаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

Журмын төсөлд:

-       сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;

-       зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;

-       дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;

-     эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;

-       иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;

-       сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Огноо:

,

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.   

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. БОАЖЯ-наас энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ.

Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна. Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна.

Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ

Огноо:

,

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.

2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох