Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Зарим гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, үнэ, нөөцийн байдалд хяналт тавьж ажиллалаа

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

3 дугаар сарын 19-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ХЭХГ-ын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, гурилын үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрүүд хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй нөхцөл байдалтай байлаа. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, мөн ОХУ-аас улаан буудайн татан авалтыг хийн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.

Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрөлтэйгээр үйлдвэрлэж байна. “Алтан тариа” ХХК-ийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1220 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1010 төгрөгөөр худалдаалж байна.

“Улаанбаатар гурил” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасалдалгүй явуулж, үнийг нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдлийг гарган төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил /БГ-055/-ыг 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1330 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 990 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1060 төгрөгөөр худалдаалж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

УТАС: 1800-1284, 115

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох