Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ

Огноо:

,

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгтэй холбогдуулан Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.

Хэн бүртгүүлэх вэ?

• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн

• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх

– Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.

– Хүүхдийн төрсний гэрчилгээ.

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг.

• Өндөр настан

– эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш 

– эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

Хэрхэн бүртгүүлэх вэ?

• Цахим бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ.

Үүнд:

– Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464

– Жирэмсэн эх 010-2723-3464

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199

– Өндөр настан 010-6851-2199

– Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366

АНХААРАХ ЗҮЙЛС:

-Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусийн шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.

http://www.mongolembassy.com/index.php…

– Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр болж, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем төслийн талаар танилцуулав.

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж ,талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий. Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд

Огноо:

,

Энэ сарын 16-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 134, II тунд 547, нэмэлт сэргээх тунд 3611, нийт 4292 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь юм.

Зорилтот бүлгийн буюу 2851 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64776 (72.9 хувь), 16-17 насны 25652 (75.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та бүхэнд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулъя.


Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2021 оны 09 сарын 17-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох