Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаагийн мэдэгдэл

Огноо:

,

Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил  тасралтгүй  ажиллаж байна.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар БГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу  2019 оны 12 дугаар сараас ирж ажилласан. Тухайн үед томуугийн дэгдэлт ихтэй, маш их ачаалалтай хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 340 хүрч байсан үе.

Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ-ийн, дүүргийн эрүүл мэндийн төвийн  хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд баримтлах журам, дүрмийг  мөрдөн, мэргэжлийн хүрээнд шаардлага тавьж  тус  дүүргийнхээ  эмнэлгийн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахаар хичээн ажилласаар байгаа билээ. Үүний дүнд олон ажил гүйцэтгэж,  хүүхэд эмчлэх эмчилгээ үйлчилгээ, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан орчин бүрдүүлж, ажиллагсдын ажиллах орчин  болон өвчтөнүүдийн эмчлүүлэх орчинг  сайжруулсан. Илүү сайжруулах зорилтын хүрээнд мэргэжлийн шаардлага, стандартад нийцүүлэн ажилласаар байна. Бидний ажиллаж буй орчин ирээдүй, хойч үе болсон бяцхан иргэдийн маань энх тунх байдлыг хариуцлагатай сахин ажиллах шаардлага үргэлж тулгарч байдаг тул цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

Гэсэн ч эдгээр зүй ёсны шинэчлэлтүүд, сайжруулалт шаардлагатай ажлууд зарим  хүнд таалагдахгүй байх тохиолдол гардаг. Тухай бүрт зөвлөлдөж, сайжруулаад явдаг нь аль ч албан байгууллагын  төлөвшилд байх шаардлагатай хэм, хэмжээ билээ.

Тусламж үйлчилгээнд удаа дараа алдаа,  дутагдал гаргасан эмч өчигдөр телевизээр уйлаад ярьж суугааг харлаа. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн шинжилгээ авч шинжилдэг лабораторийн өрөөнд хууль бусаар нэвтэрсэн сувилагч маш хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Дээрх хоёр ажилтан ажлын бус цагаар лабораторийн ажилтан тарсан үед лацтай лабораторийн өрөөний түлхүүрийг жижүүр түр амсхийх үед  үүдэнд ажиллаж байсан туслах сувилагчаар авахуулан лацыг нь эвдэн орсон юм. Лабораторид байсан комьютерийг тодорхойгүй зорилгоор  нээх гэж оролдсон зэрэг нь эмч, эрүүл мэндийн ажилтанд байж болшгүй бөгөөд эмчлүүлэгчдийн аюулгүй байдалд халдах гэж оролдсон үйлдэл юм. Олон хүүхдийн шинжилгээний дээж, хариу  байгаа лабораторит хууль бусаар, нууцаар нэвтрэх нь тэдний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа ёс зүйн алдаа ч гэж үзэх үндэслэлтэй билээ. Энэ зохисгүй үйлдлийг Эрүүл мэндийн төвийн дотоод хяналт шалгаж,  удирдлагын хурлаар  авч хэлэлцэн  байгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзээд журмын дагуу арга хэмжээ авсан бөгөөд тэднийг ажлаас халсан асуудал байхгүй.  Тухайн ажилтнууд хурал дээр уг үйлдлээ зөрүүтэй тайлбарлаж байсныг нь хуралд байсан бүрэлдэхүүн сонссон.

Миний бие өнөөдрийг хүртэл салбарынхаа эмч мэргэжилтнүүдтэй ёс бусаар харилцаж байсан удаагүй.  Эрүүл мэндийн салбарынхаа стандартыг чанд  мөрдөж  мөр зэрэгцэн ажиллаж яваа хамт олондоо хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ зохих ёсны шаардлага тавьсаар ирсэн. Хувь хүний төлөвшил, мэргэжлийн ёс зүйд маань хариуцлагатай байх, чадвартай байх, өөрийгөө үргэлж хөгжүүлэх шаардлага тавигддаг. Үеийн үед хамтран ажиллаж байсан удирдлагууд болон одоо  хамтран ажиллаж байгаа удирдлагаас ч дээрх шаардлагуудыг хатуу тавьсаар ирсэн.

Бидэнд хийх ажил их байна. Ялангуяа КОВИД 19 халдвар дэлхий дахинд пандемик болж  бүх эрүүл мэндийн ажилтнууд өндөр хариуцлагатай байх ёстой үе ирчхээд байна. Алхам бүхэн хариуцлага нэхэж байгаа энэ үед нэгэн дээвэр дор байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн хариуцлагагүй, хуумгай мэдээлэл тарааж байгаад эмч хүний хувьд тун харамсалтай байна. Хэдий бидэнд дотоод асуудлууд өдөр тутам тулгардаг ч эдгээрийг аль болох шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэн ажилласаар ирсэн.

Яг одоо бид эмнэлэг дээрээ ”нярайн тасаг”  байгуулах ажлыг  ид өрнүүлж  байгаа бөгөөд эмч, сувилагчдаа нярайн чиглэлээр ур чадварын сургалтад хамруулж байна. Дүүргийнхээ иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх нярайн тасаг байгуулж нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд анхааран бэлтгэл ажлууд хийгдэж  байгаа цаг завгүй энэ үед бид тус бүрийн ажилдаа хариуцлагатай байх нь чухал байна.

Хүндэтгэсэн, БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаа

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх санал гаргалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Т.Төмөрбаатар: Зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн хуудсыг цахимаар бөглөнө

Огноо:

,

Хилээр иргэд нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой аж. Энэ талаар ГЕГ-ын хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

Иргэд, зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимаар бөглөх нь хугацаа хэмнэхээс гадна өөр ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ?

Гаалийн байгууллагын хорио цээрийн хяналтыг цахимжуулах ажлууд 2022 оноос хийгдэж эхэлсэн. Үүний нэг нь зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах ажил байв. Энэ хүрээнд УОК-ийн тухайн үеийн шийдвэр, Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэх ажлыг эхлүүлсэн.

Уг мэдүүлгийн гол зорилго нь аливаа халдварт өвчин авсан эсэхийг эрт илрүүлэх, үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах юм.

Эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг цахимжуулж, аппликейшн болгосноор хилийн нэвтрэх хугацааг түргэсгэх, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар ихэнх боомтууд дээр уг аппликейшныг туршилтаар хэрэглэж байна. Тухайн програмыг илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа. Энэ зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийг БНХАУ, БНСУ болон бусад улс орнууд мөн зорчигчийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжиж нэвтрүүлсэн байдаг. 

Тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөхөд их хялбар бөгөөд зорчигчийн ерөнхий мэдээлэл, халдварт өвчний шинж тэмдэг бөглөх хэсэг, шинж тэмдэг илэрсэн эсэх, халуунын хэмжилт, ковидын вакцинжуулалтанд хамрагдсан байдал, вакцины төрөл, баталгаажуулах хэсэг зэргийг бөглөж баталгаажуулдаг.

Хил дээр ажиллаж буй эрүүл ахуй, халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нар иргэд, зорчигчдод тухайн аппликейшныг хэрхэн татах, бөглөх, QR код үүсгэх зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаа.

Замын-Үүд боомтоор гарч орж ирж буй зорчигчид цахимаар бөглөөд бүр хэвшиж байна.

Эрүүл мэндийн мэдүүлгийг цахимаар бөглөхөд иргэдийн зүгээс шүүмжлэл ирдэг үү?

Зарим тохиолдолд зорчигчийн цаг хугацаанаас ч хамаардаг уу төвөгшөөх, интернэт гацах зэрэг асуудлаас үүдэж бөглөхгүй байх тохиолдол гардаг. Уг нь тухайн аппдикейшныг хэрэглээд сурчихвал дараа хилээр дахин нэвтрэхэд нь өмнөх бөглөсөн түүх нь хадгалагдсан байдаг учраас өөрт нь амар байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг зорчигч заавал бөглөсөн байх шаардлагатай. Уг мэдүүлгийн тусламжтайгаар бид олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.

Заримдаа өндөр настан, хүүхэд, хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд цаасан хэлбэрийн батлагдсан эрүүл мэндийн хуудас бөглөж болно. Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч дараа нь тухайн цаасан хэлбэрээр бөглөсөн хуудсан дээрх мэдээллийг аппликейшн руу нөхөн оруулдаг.

   Тус аппликейшинд гар утасны дугаараараа бүртгүүлэх бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос, Япон хэлээр сонгон татах боломжтой.

 Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар зорчигчийн “Эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй. Мөн гар утасны арр аа тогтмол update байхыг зөвлөж байна.

Зарим иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын хилийн асуудал хариуцсан байцаагч нар нь гаалийн байгууллагад нэгдсэнийг мэддэггүй. Тэгээд гаалийн байцаагч ямар олон төрлийн хяналт, шалгалт хийдэг болсон юм бэ гэж андуурах тохиолдол гардаг гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Засгийн газрын шийдвэрээр мэргэжлийн хяналтын хилийн хяналтын чиг үүргийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн гаалийн байгууллагын чиг үүрэгтэй нэгтгэсэн. Өмнө нь хил дээр гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах, иргэний харьят гэсэн дөрвөн байгууллагууд ажилладаг байсан.

Засгийн газрын зүгээс хил дээрх хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллагын харьяанд хилийн хяналтыг шилжүүлсэн гэж ойлгож болно. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, иргэд, ААН-үүдэд хяналтын давхардлыг багасгах, хугацаа хэмнэх, хүнд суртал, чирэгдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын хилийн хяналтанд ажилладаг 504 хүн гаалийн байгууллага руу шилжин нэгдсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. 

Эх сурвалж: ГЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Огноо:

,

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар гэр хорооллын гудамж, талбайн хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг шалгав.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж буй.

Уг асуудалтай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далангийн бүсэд ажиллав. Тус үерийн далангийн хувьд ойролцоогоор  хоёр га газрыг хамардаг бөгөөд томоохон компаниуд барилгын хог хаягдал, их хэмжээний шороог зөөвөрлөн асгажээ. Ийм байдлаар хур хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн цэвэрлүүлэх, цаашлаад бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөгөөнд тусгахаа албаныхан онцолж байв.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх хүн хүч дутмаг байгаа юм. НИТХ-ын 2012 оны 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцахаар журамласан.

Тиймээс хороо бүрд ажилладаг хог хаягдлын олон нийтийн байцаагч нар айл өрх, иргэдийн бүлэгтэй хамтран уг журмыг мөрдөж, цаашид гудамж, хашааныхаа ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриалж байлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох