Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Огноо:

,

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 19 дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт  Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нийтлэгдсэн. Уг хуулиар дараах зарчмын шинжтэй асуудлуудыг тусгажээ. Тухайлбал, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий  зөвлөлийг байгуулж, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгож, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмсэн байна.

Мөн нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан тусгаж,  сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах,  баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлт зохицуулалт болон хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгосны зэрэгцээ хамгаалалт авсан гэрч, хохирогчийн мэдээллийн сан байгуулах, улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтлөх асуудлыг хуульчилсан байна.

Түүнчлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас   чөлөөлөх, томилохтой холбоотой Улсын Их Хурлын тогтоол, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох, чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.

Мөн “Аргачлал шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлалыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан бөгөөд Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зардлын ангилал, тэдгээрийн орц; Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зардал тооцох аргачлал, Хөрөнгийн зардал тооцох; Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг  хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тооцох; Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг  хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тооцох; Суурь зардлын тооцооллыг нэгтгэх, тохируулга хийх талаар тусгажээ.

Харин “Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолд Цахим хөгжлийн үндэсний хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагуудын удирдлага зэрэг  нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байна.

Цахим хөгжлийн үндэсний хорооны дүрэм нь цахим засгийн төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий “Үндэсний хороо”-ны  чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох