Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг ирэх баасан гарагт товлолоо

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
 
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
 
Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ

Огноо:

,

МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр шаардлага хүргүүлжээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн билээ. Энэхүү асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, мэдэгдэл гаргаж байсан юм.

Харин энэхүү шаардлагад "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа. МАН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна" гэсэн байна.


176687164_2501473669976297_239994278221792771_n
176582923_2501473686642962_4960620491450344608_n
177042622_2501473656642965_9162663629522053829_n
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн  нас барсан.  4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

Улаанбаатар           24,242

Архангай                258

Баян-Өлгий             5

Баянхонгор             81

Булган                    74

Говьсүмбэр             37

Дархан-Уул             437

Дорноговь               59

Дорнод                    22

Дундговь                 39

Завхан                    129

Орхон                     336

Өвөрхангай             208

Сүхбаатар               143

Сэлэнгэ                   361

Төв                          606

Увс                          26

Ховд                        197

Хөвсгөл                    62

Хэнтий                       53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна.  649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх баримтыг дэлгэлээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр /2021.04.23 /  “Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ. Тус баримтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 04 дүгээр сарын 12-ноос 06 дугаар сарын 15-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах хүртэлх хугацаанд хэрэгжихээр гэрээлсэн тухай гишүүд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өчигдөр /2021.04.22 / АНУ-ын Foreign Lobby Report хэмээх Твиттер акаунт дээр   “Монголын Ардчилсан нам АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган долларын гэрээ байгууллаа” гэдэг мэдээлэл гарсан юм. 2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй аман тохиролцоо явж ирсэн. Үүнд сонгуулийн үеэр улс төрийн намууд гадна, дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө авахгүй. Сонгуулиа өөрсдөө хийж байхаар тохирсон. Энэхүү тохиролцоо нь тус гэрээгээр эвдэгджээ. Үүнд харамсаж байна. Foreignlobby.com вэб сайттай  Foreign Lobby групп АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол гэрээгээ хавсаргаж бүртгүүлдэг. Мөн хуулийн дагуу АНУ-ын Хуульзүйн яам нь бүртгэдэг юм. Тухайн яамны National Security Division буюу Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэхүү гэрээ гарч ирсэн. Хамгийн ойлгомжгүй зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Туваан   “Энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэдэгдлээ. Нэгдүгээрт, Ц.Туваан гишүүний өмнөөс хэн гарын үсэг зурав?  Хоёрдугаарт, гэрээний гол зорилго нь ойлгомжгүй байна. Учир нь Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, Тусгаар тогтнолыг дэмжих гэсэн зорилготой гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний учрыг олоход хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтээс туслахыг хүсч байна” гэсэн юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр   “Foreign Lobby Report нь АНУ-ын лобби байгууллагуудтай хийсэн бүх гэрээг ил болгож, маш олон хууль бус лоббиг илчилдэг байгууллага юм. Тус байгууллагын вэб сайтад Ази болон бусад улс орны авлигын сүлжээтэй холбоотой улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби байгууллагуудыг хөлсөлж хууль зүйн болон бусад дэмжлэг авсан маш олон баримтыг дэлгэж тавьсан байна. Тухайлбал 2021 оны хоёрдугаар сарын 1-нд  “Монголын улс төрч, уул уурхайтай холбоотой авлигын асуудалдаа лобби байгууллага хөлсөллөө” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэрээг ил болгожээ.

Мөн Мьянмар улсад төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхэнд хоёр сая долларын лобби гэрээ хийсэн баримтыг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр вэб сайтдаа тавьсан байна.  Гэрээний заалтыг харахад улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд 50 мянган доллараар зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй төлбөр орж ирвэл түүнийг нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын гурав хоногийн дотор шилжүүлнэ гэх мэтээр маш их мөнгөн дүн тусгагджээ. Монголын улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон байдаг. Гэтэл Ардчилсан намын энэхүү гэрээгээр 50 мянган долларын үйлчилгээ хийлгэхээс гадна, хэвлэл мэдээллийн зардал нь нэмэгдвэл ойролцоогоор 280 мянга орчим долларын гэрээ хийгдэж Монголын ард түмний тархи угаахад энэхүү мөнгийг зарцуулахаар харагдаж байна. Энэ нь улс төрийн болоод тусгаар улсын хувьд Монгол улсын дотоод асуудалд оролцож байгаа хэлбэр учраас санаа зовниж энэхүү мэдээллийг хийж байна. Ардчилсан нам үүнд албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүсч байна” гэв.  

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “ УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ асуудлыг мэдэхгүй гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэхдээ АНУ-ын Төрийн Департментын албан ёсны гэрээ хэлэлцээр болон лобби компаниудын гэрээ хэлэлцээрийг бүртгэдэг бүртгэлийн системд зөвхөн албан ёсны гэрээ л бүртгэдэг. Иймээс энэ гэрээ бол албан ёсны гэрээ юм. Харин гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Дараагийн том асуудал бол бид Монголын Ардчилсан тогтолцоог өөрсдөө хийх ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд гаднаас нөлөөлж болохгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн үеэр ОХУ-аас ийм төрлийн дэмжлэг авсан асуудал хөндөгдөж байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа шалгагдаж байсан түүх бий. Манай улсад мөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд гадны оролцоо орсон гэх сэжиг байдаг ч нотолж чаддаггүй. Гэтэл Монголын том улс төрийн хүчин энэ асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь Монгол хэмээх тусгаар улсын хувьд Үндэсний аюулгүй байдал, Ардчилалын дархлаатай холбоотой том асуудал хөндөгдөж байна. Иймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна” гэсэн юм.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм5 цаг 35 минут

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүр...

Улстөр нийгэм5 цаг 57 минут

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06....

Улстөр нийгэм6 цаг 13 минут

“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх барим...

Урлаг спорт12 цаг 13 минут

“Хотын түүхийг хоёр минутад” хүргэнэ

Шударга мэдээ12 цаг 41 минут

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

Улстөр нийгэм12 цаг 43 минут

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлө...

Чөлөөт цаг12 цаг 47 минут

Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна

Улстөр нийгэм12 цаг 50 минут

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүл...

Улстөр нийгэм12 цаг 57 минут

Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боло...

Чөлөөт цаг13 цаг 16 минут

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд

Санал болгох