Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Үндэсний их баяр наадмын өнөөөдрийн хөтөлбөр

Огноо:

,

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2020.07.11/ хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна. Үзэгч та бүхэн баяр наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ээр хүлээн авч үзээрэй.


ХҮЙ 7 ХУТАГ-т

07:00-11:00 цагт: Азарганы уралдаан

12:00-15:00 цагт: Их насны морьдын уралдаан

16:00-19:00 цагт: Эрлийз дээд насны морьд


Баяр наадмын төв талбай

11:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11:10 цагт: Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ 

11:40-12:40 цагт: Шагайн харвааны нээлтийн ажиллагаа

11:50-15:00 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

12:00-13:00 цагт: Үндэсний сурын харвааны нээлт

13:00-16:00 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг

13:00-20:00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ тоглолт

15:20-18:00 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

16:00-17:30 цагт: Үндэсний сурын хана харвааны адаг өрөг

17:30-20:30 цагт: Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг


20:00-24:00 цагт: Улаанбаатарын үдэш 2020 наадмын үдшийн онлайн шоу тоглолт

23:00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа/

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Огноо:

,

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
 
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
 
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Бямба гарагт хүчит 128 бөх барилдана

Огноо:

,

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох