Улстөр нийгэм
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал энэ сарын 25-ны өдөр боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.
Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Улстөр нийгэм2021/06/22
Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваарь
-
Улстөр нийгэм2023/02/07
Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ ...
-
Үзэл бодол2021/04/13
Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна
-
Үзэл бодол2022/02/11
Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэм...
Сэтгэгдэл