Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Туул голын дагуу үерийн түвшин нэмэгджээ

Огноо:

,

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу үерийн түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна.

Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэж байна. Ирэх өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ

Огноо:

,

АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг 1) тус улсад зорчиход виз олгохгүй байх, 2) тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, 3) тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй байх тухай цагаачлалын шинэ журмыг 2019 оны 8 сарын сарын 12-ны өдөр баталжээ.

Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн газраас олгож буй хүнсний талон, орон сууцны татаас, эрүүл мэндийн тусламж зэрэг тэтгэмжид хамрагдсан бол тус улсад хууль ёсоор оршин суух ногоон карт олгохгүй. Энэхүү журам нь ногоон карт авсан цагаач иргэд, цэргийн албан хаагч, дүрвэгчид, улс төрийн орогнол хүсэгчид, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хамаарахгүй ажээ.

Шинэ журмыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Огноо:

,

Малайз Улсын Дотоод хэргийн яам 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хууль бусаар оршин суугаа, сайн дураар нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулан өршөөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг өршөөлийн хөтөлбөрт визний хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй, сайн дураараа нутаг буцах хүсэлтэй Малайзын хойг /Баруун Малайз/ дахь гадаадын иргэд хамрагдах ажээ. Харин Цагаачлалын албаны хорих төвд саатуулагдаж буй гадаадын иргэдийг хамруулахгүй.

Сайн дураар нутаг буцах хүсэлтэй иргэд хүчинтэй хугацаатай гадаад паспорт эсхүл буцах үнэмлэх, онгоцны тийз, 700 рингит (170 ам.доллар), өөрийн орны Элчин сайдын яамнаас иргэншил болон бичиг баримтын нотолсон тодорхойлолтын хамт бүрдүүлж харъяа цагаачлалын албанд очиж мэдэгдэх ажээ.

Малайз улсыг Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ хариуцдаг болно.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.

2019 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох