Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Гараа сайтар угаахыг зөвлөж байна

Огноо:

,

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. 

Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.

БОХИРДОЛ ИХТЭЙ ЗҮЙЛС:

• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ?

• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ?

• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үнэт эдлэл гэж юу вэ?

Огноо:

,

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 18 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Үнэт эдлэл гэж юу вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж,  Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуучлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг автомат суурин харуулын 18 станцаар хэмждэг бөгөөд www.agaar.mn  вэбсайт болон гар утасны аппликэйшнээр бүсчилсэн байдлаар  харж, мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох