Цаг үе
"Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа. Аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож онцолсон. Өнөөдөр анхны уулзалтаа хийж, ЕБС-ийн төгсөх анги буюу 12 дугаар ангийн сурагчдын төлөөллийг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Зочин сурагчид дараах асуудлыг онцолж байна.
- Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Монгол ёс заншил, өв уламжлалын талаар хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах
- Сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох
- Үдийн цай хөтөлбөрийн чанарт анхаарах
- Орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, мэдээлэл нэмэгдүүлэх
- Их, дээд сургуулийн салбар сургуулийг аймагтаа байгуулж, заавал Улаанбаатар явах шаардлагагүй аймаг орон нутагтаа боловсрол эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох
- Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ийн бэлтгэлийг тасралтгүй, танхимаар сайн зохион байгуулах
- Мэргэжил сонголтод анхаарах, сайн мэдээлэл мэдлэгээр хангах
- Гадаад хэл сурах боломжуудыг нэмэгдүүлэх, таатай орчныг бий болгох
- Боловсролын салбарт дэд хөтөлбөрүүдийг илүү үр өгөөжтэй, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хэрэгжүүлэх зэрэг саналуудыг онцолж байна.
Сар бүрийн нэгний өдөр сурагч хүүхдүүдтэй аймгийн удирдлагууд уулзаж тэдний оролцоог нэмэгдүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
