Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-нд зарим газраар, 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр,  борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17,18-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын 16.480 тонн мөсийг тээвэрлээд байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах мэдлэгээ бататгав

Огноо:

,

2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм. Оролцогчид:

Монгол улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголтыг хэрхэн тусгасан, түүнийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах;

Хүүхэд бүрд нээлттэй, хүртээмжтэй цэцэрлэг, сургууль болохын тулд хүүхдийн суралцахуйн хэв маяг болон суралцахуйн түгээмэл загварыг хэрхэн сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;

Суралцагчийн танин мэдэхүй, бие бялдар, хэл яриа, харилцаа, өөртөө үйлчлэх чадварын бодит байдлын үнэлгээ хийх;

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэгийн орчныг (судлагдахууны хүрээнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, засан сайжруулах үйл ажиллагаа) бүрдүүлж ажиллах;

Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр боловсруулах (өөрчлөх, тохируулах) арга зүй ба үнэлгээ хийх;

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголт, мэдлэгээ бататгалаа.

Энэ удаагийн сургалтыг Боловсролын ерөнхий газар, Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мэдрэлийн эсийг зураглах аргын сэтгэц заслын “Ухаарахуй төв” ТББ хамтран зохион байгуулжээ.

Сонирхуулахад, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Калифорни мужид үер бууж байна

Огноо:

,

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон бороо оржээ. Ингэхдээ 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ.

Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм байна. Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн хүргэх ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох