Үзэл бодол
“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна.
Үүнд:
- Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2021 онд 6.7%, 2022 онд 7.0%-д хүрэхээр байна.
- Монгол Улсад энэ оны 4 дүгээр сараас Ковид-19-ийн тархалт нэмэгдэж эхэлсэн хэдий ч гадаад сектор, улсын төсөв, гадаад өр зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд 2021 оноос сайжирч байгаа тул эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Уг сэргэлтэд Монгол Улсын вакцинжуулалтын түвшин, төсвийн зарцуулалтын арга хэмжээнүүд, дэлхийн эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлнө.
- Монгол Улсын вакцинжуулалтын түвшин бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад өндөр байгаа нь цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулж байна. Монгол Улсын нийт иргэдийн дор хаяж гуравны хоёр хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бөгөөд 60-аас дээш хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
- Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дунд хугацаанд эдийн засгийн төлөв харьцангуй таатай байхаар байна. Таван толгой болон Оюу толгойн уул уурхайн төслүүд дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2024 он хүртэл дунджаар 6.8%-ийн орчимд байхаар байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээр ижил төстэй бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд өндөр байхаар төсөөлж байна.
- Монгол Улсын Засгийн газар гадаадын хөнгөлөлттэй санхүүжилтүүдийг амжилттай татсанаар зарим өндөр дүнтэй гадаад өрийн эрсдэлээ бууруулж чадлаа. Тухайлбал, Монгол Улсын нийт гадаад өрийн урсгал дансанд эзлэх хувь 2020 онд 181 хувьд хүрч 2019 оны түвшнээс өссөн хэдий ч уг үзүүлэлт 2021 онд 159 хувьд хүрч буурахаар байна.
- Монголбанк 2020 оны 8 дугаар сард Хятадын Ардын Банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2023 он хүртэл амжилттай сунгасан нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг буурууллаа.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2020/09/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2021/03/01
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
-
Улстөр нийгэм2022/10/06
Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр бо...
-
Улстөр нийгэм2024/10/07
Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө а...
